НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

"МОНГОЛ ЦЭРГИЙН УРЛАГ" НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО PDF Хэвлэх

 БХЭШХ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, Х.Шагдар Монгол Улсын их хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Эдийн засгийн ухааны доктор, профессор, дипломатч Ц.Цолмон, Сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Г.Мягмаржав нартай хамтран бүтээсэн “Монгол цэргийн урлаг” номын нээлт 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Офицеруудын ордонд боллоо.

Номын нээлтэнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, БХЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, БХИС-ийн захирал хошууч генерал Я.Чойжамц, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХ-ний 016 дугаар ангийн захирагч, бригадын генерал Л.Онгойбаяр, БХЭШХ-ийн захирал хурандаа Б.Мөнхсайхан болон эрдэмтэд, судлаачид, оюутнуудын төлөөлөл оролцлоо.

Номын нээлтийн арга хэмжээнд цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, Х.Шагдар хэлэхдээ “Сурах бичиг бүтээх нь эрдэм шинжилгээний ажлаас тэс өөр зүйл болохыг энэхүү бүтээл дээр ажиллахдаа ойлгосон... бид 3 сайн баг болж ажилласны үр дүнд энэхүү бүтээлийн чанар сайжирсан” гэдгийг онцолсон. Монгол улсын гавьяат багш Г.Мягмаржав хэлэхдээ “Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж байгаа манай залуучуудад Монгол цэргийн урлагийн талаар хичээл заахад гарын авлага дутагдаж байгааг Цолмон сайдтай уулзах үеэр ойлгосон. Иймд “Монгол цэргийн урлаг” гэсэн номыг сурах бичиг хэлбэрээр бүтээж, сурагч, оюутнуудын сурах хэрэгцээг хангахын тулд энэ бүтээлийг гаргахаар ажилласан” гэдгийг онцолж байлаа. Харин Батлан хамгаалахын сайд, эдийн засгийн ухааны доктор, профессор Ц.Цолмон "Цэргийн эрдмээр суралцаж байгаа манай залууст Монгол цэргийн урлаг-ийн талаар өгүүлэх бүтээл ховор байна. Гадаадын цэргүүдийн тактик, арга барилын тухай бол бүтээлүүд мэдээж олон. Иймээс сурах бичиг чиглэлээр энэхүү номыг бичиж гаргасан байгаа. Манайхан шимтэн уншиж, ширээнийхээ номыг болгоно гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.

Номын нээлтэд хүрэлцэн ирсэн хүндэт зочдыг төлөөлж Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагч Л.Онцгойбаяр "Монгол цэргийн урлаг номонд Модун шаньюйгаас маршал Чойбалсан хүртэл энгийн ойлгомжтой сурах бичгийн хэлбэрээр хялбаршуулан зохиомжилжээ. Өнөөдөр Зэвсэгт хүчний өнөөгийн хэрэгцээ, шаардлагад Монгол цэргийн урлагийн талаар зөв ойлголт, цэгцтэй мэдлэг дутагдаж байсан юм. Эзэн Чингис хаан түүний залгамжлагчид, жанждын дайтах, байлдах суу заль, тухайн үеийн дэлхийн цэргийн урлагийн сэтгэлгээний оргил байсныг энэ бүтээлд тодорхой харуулсан байна. Монголчуудын хийсэн дайн, тулалдаануудаас сонгон авсан байлдаануудын цэргийн урлагт холбогдох онцлог талуудыг илүүтэй товойлгон гаргахын тулд тэдгээрийн үүссэн шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл, явц үр дүнг гаргажээ. Цаашид гүнзгийрүүлэн судалж ашиглах эх сурвалж, судалгааны зохиолыг заасан, сорилын асуултаар мэдлэгээ шалгах боломжтой байгаа нь сурах бичгийн агуулга, шинж чанарыг хангасан байна" хэмээн хэлсэн юм.

Нээлтийн арга хэмжээний төгсгөлд номын дээжээс хүрэлцэн ирсэн зочидод дурсгал болгон өгч, дурсгалын зураг татуулсан.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай!


 

ЗУРГИЙН ЦОМОГ


 



СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 


 

"АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №31 2021 
 №30 2020  №29 2020 
№28 2019  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004

 

  


ӨнөөдөрӨнөөдөр103
зочидзочид423616

© 2009-2021 Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн. Хуулиар хамгаалагдсан.