Эрдэм шинжилгээний байгууллагуудын спортын тэмцээн - 2015 Хэвлэх

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс анх санаачилсан Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан нийт эрдэм шинжилгээний байгууллагын дунд уламжлал болгон зохиогддог спортын тэмцээнийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хууль сахиулахын эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэн амжилттай зохион байгуулаа.

 

Тус тэмцээнд нийт 11 хүрээлэнгийн 200 гаруй тамирчин оролцож, гар бөмбөг, ширээний теннис, шатрын төрөлд авьяас чадвар, оюун ухаан, хурд, хүчээ дайчлан өрсөлдсөнөөс багийн нийлбэр дүнгээр Үндэсний тагнуулын академи тэргүүн байр эзэлж, өргөмжлөл, алтан медаль, шилжин явах цомын эзэн боллоо. Хоёрдугаар байрт, Гамшиг судлалын хүрээлэнгийн баг, гуравдугаар байрт, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн баг тамирчид тус тус шалгарлаа.

БХЭШХ-ийн гар бөмбөгийн төрөлд өрсөлдсөн багийн тамирчид амжилттай оролцож зооны тоглолтод нэг ялалт, нэг ялагдлыг авснаар тэмцээнийг өндөрлөсөн бол шатрын төрөлд өрсөлдсөн дэд хурандаа Д.Содномцог, ширээний теннисийн төрөлд өрсөлдсөн Ё.Нямдулам нар тус бүр алтан медаль хүртсэнээр нийт багийн амжилтыг гуравдугаар байрт шалгархад үнэмлэхүйн хувь нэмэр орууллаа.

Шилжин явах цомын эзэн болсон баг уг тэмцээнийг дараагийн жилд нь зохион байгуулдаг уламжлалтай билээ. Иймд Үндэсний тагнуулын академийн хамт олон ирэх жил БХЭШХ-ийн нэрэмжит энэхүү тэмцээнийг зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээлээ.