ЭРДЭМТЭД ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАГДЛАА Хэвлэх

БХИС-ийн БХЭШХ-ийн Цэрг;ийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Ж.Базарсүрэн, Дайн, цэргийн урлаг судлалын төвийн гэрээт судлаач, доктор, профессор А.Хүү-Ухнаа нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 47 дугаар зарлигаар “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнагдсан нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал боллоо.

 

 

Доктор, профессор Ж.Базарсүрэн нь 30 гаруй ном, хамтын бүтээл болон сурталчилгааны өгүүлэл, илтгэл 90 гаруйг нийтлүүлж, судалгааны төсөлт 20 гаруй төсөлд гүйцэтгэгчээр оролцсон байна.

 

 

 

 

 

Доктор, профессор А.Хүү-Ухнаа нь 20 гаруй ном, сурах бичиг гарын авлага бичсэн ба улсын захиалгатай З төслийн ажил, БХЯ-ны 5 төсөл хэрэгжүүлэхэд оролцож Монгол орны нөхцөлд сум, гранат, дарь үйлдвэрлэх бололцоотойг нотолж судалгааны ажил хийж, үйлдвэрийн төсөл боловсруулсан.

Доктор, профессор Ж.Базарсүрэн, А.Хүү-Ухнаа нартаа аж жаргал, эрүүл энх, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.