ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН ТӨРЛӨӨ Хэвлэх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 46 дугаар зарлигаар БХИС-ийн БХЭШХ-ийн Дайн, цэргийн урлаг судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор Шижээгийн Паламдоржид “ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН” (ШУГЗ) цол хүртээснийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон гардуулав.

ШУА-ийн Бага чуулганы гишүүн, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Паламдорж нь нэг сэдэвт бүтээл 10 гаруй, хамтын бүтээл 20 гаруй, өгүүлэл, илтгэл 100 гаруй, 30 гаруй төслийн удирдагч, оролцогчоор ажилласан манай цэргийн шинжлэх ухааны сор болсон эрдэмтэн билээ.

Шинжлэх ухааны доктор, профессор Ш.Паламдорж танд эрүүл энх, ажлын өндөр амжилт, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.