Батлан хамгаалахын сайдын нэрэмжит 2014 оны шилдэг бүтээл Хэвлэх

Батлан хамгаалахын сайдын нэрэмжит 2014 оны шилдэг бүтээлээр: “Батлан хамгаалах судлал” чиглэлээр цэргийн ухааны доктор, профессор Б.Шагдарын “Цэргийн урлаг: түүх, сургамж” ном (2 боть), “Цэргийн зэвсэглэл, техник технологи” чиглэлээр доктор, профессор А.Хүү-Ухна, Г.Хүрэлбаатар нарын “Дарь, дарин бүтээгдэхүүн” бүтээлүүд тус тус шалгарлаа. Мөн Батлан хамгаалах салбарын 2014 оны онцлох бүтээлээр “Батлан хамгаалах судлал” чиглэлээр түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Шагдарын "Энэ дэлхийд эгнэшгүй эцэг, хүү гурван жанжин: Сүбээдэй (1175-1248), Урианхайдай (1201-1273), Ачу (1233-1287)” номыг тодруулж Зэвсэгт хүчний офицер, ахлагч, Батлан хамгаалахын удирдлагын академийн сонсогчдын заавал судлах ном, бүтээлийн жагсаалтанд оруулахаар болов.