НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

ЗХЖШ -ын дарга асан, дэслэгч генерал Ч.Пүрэвдоржийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал PDF Хэвлэх

БХЯ, ЗХЖШ, БХИС, БХЭШХ хамтран дэслэгч генерал Ч.Пүрэвдоржийн   мэндэлсний 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг 2013 оны 11-р сарын 14-ний өдөр БХИС-ийн Соёлын төвд зохион байгууллаа. Тус арга хэмжээний зорилго нь дэслэгч генерал Ч.Пүрэвдоржийн   Монголын Ардын Армийг өргөтгөн зохион байгуулах болон цэргийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, түүхэн гавьяаг мөнхжүүлэх, залуу хойч үеийхэнд таниулах, Пүрэвдорж судлалыг хөгжүүлэхэд оршиж байв.

 

Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр дэслэгч генерал Ч.Пүрэвдорж агсаны амьдрал ахуй, үйл хэргийг фото зургаар харуулсан үзэсгэлэнг Монгол цэргийн музейнхэн дэлгэж нийтийн хүртээл болголоо. Эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэлийг: “Монголын Ардын Армийг өргөтгөн зохион байгуулах үеийн Жанжин штабын дарга” сэдвээр БХЭШХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан профессор, бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг, хавсралт илтгэлийг “Монголын Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийг үндэслэгч гавъяат үйлстэн” сэдвээр тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор, профессор, бэлтгэл хошууч генерал Ч.Улаанхүү, “Цэргийн шинжлэх ухаан, судалгааны чадавхийг нэмэгдүүлэхэд дэслэгч генерал Ч. Пүрэвдоржийн оруулсан хувь нэмэр” сэдвээр тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, ШУ-ны доктор, профессор, бэлтгэл хурандаа Ш.Паламдорж нар тус тус хэлэлцүүлсэн.Мөн БХИС-ийн сонсогч, сурагчдаас БХУА-ийн сонсогч ахмад С.Энхтөрийн ЦКС-ийн сонсогч Б.Дорждэрэм, ЦКС-ийн сонсогч Б.Бадмаапүрэв, “Тэмүүжин-Өрлөг” дунд сургуулийн 10-р ангийн сурагч Р.Дашдаваа нар илтгэл хэлэлцүүлэв. Хурлын төгсөлд дэслэгч генерал Ч.Пүрэвдорж агсаны тухай хамтран ажиллаж байсан алтан мөрдөстэй ахмад дайчдын дурсамж, хууч яриаг өрнүүлсэн нь БХИС-ийн оюутан, сонсогч, сурагчдын танин мэдэхүйд тустай, ахмад залуу үеийн холбоог бэхжүүлэх ач холбогдолоор дүүрэн арга хэмжээ болж өнгөрлөө.

 

ЗУРГИЙН ЦОМОГ


 



СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 


 

"АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №31 2021 
 №30 2020  №29 2020 
№28 2019  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004

 

  


ӨнөөдөрӨнөөдөр105
зочидзочид423243

© 2009-2021 Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн. Хуулиар хамгаалагдсан.