Хамтарсан эрдэм шинжилгээний хурал Хэвлэх

 БНСУ-ын нийслэл Сөүл хотноо 2013 оны 12 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд явагдсан БНСУ-ын Батлан хамгаалахын дүн шинжилгээний хүрээлэн, Монгол Улсын БХЭШХ-ийн хамтарсан эрдэм шинжилгээний хуралд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, хошууч генерал О.Үржин, Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний  ажилтан, доктор, профессор Х.Шагдар, Дайн, цэргийн урлаг судлалын төвийн эрдэм шинжилгээний  ажилтан, дэд хурандаа Д.Содномцог, орчуулагчаар БХИС-ийн Захирлын туслах Д.Мөнх-Өнөр нарын бүрэлдэхүүн оролцоод ирлээ.

Энэхүү хамтарсан эрдэм шинжилгээний хуралд БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний  ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор Х.Шагдар “Чингис хааны дэлхийн цэргийн урлагт оруулсан хувь нэмэр”, Дайн, цэргийн урлаг судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, дэд хурандаа Д.Содномцог “Хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны бодлого, зорилт, үйл ажиллагаанд хийсэн шинжилгээ, 2014 оны ажлын төлөвлөлт” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв. Хурлын төгсгөлд хоёр тал 2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар харилцан тохиролцож шийдвэрлэсэн байна.