Хойд Солонгосын тагнуулч баригдлаа Хэвлэх

Хоёр хоногийн өмнө тус улсад тагнуулаар ажиллаж  амьдарч байсан Хойд Солонгосын тагнуулчийг саатуулсан билээ. Эх орноосоо дүрвэн гарсан Хойд Солонгосын иргэд дундаас тус улсад хамгийн өндөр албан тушаал буюу төрийн ажилтан хэмээх албыг хааж байсан тагнуул гэгдэх Юү (33) , 2004 онд Өмнөд Солонгос улсад дүрвэн ирсэн нэгэн бөгөөд тус улсад дэндүү сайн дасан зохицон амьдарч байсан тул хариуцаж байсан Өмнөд Солонгос байцаагч нь хүртэл түүнийг өргөмөл хүүхдээ хэмээн үзэж байсан ажээ.

Хойд Солонгосын тагнуулч Юү нь хятад улсад төрсөн Солонгос үндэстэн хэдий ч  Хойд Солонгост байх ах дүүсийнхээ гар дээр өссөн хятад болон Солонгос хэл бүрэн эзэмшсэн гэнэ. Тэрээр насанд хүрсэн хойноо хятад улсад буцаж ирэн амьдарч байсан хятад улсын паспортай нэгэн бөгөөд   Хойд Солонгосоос дүрвэгчдийн тоонд  багтан  тус улсад  ирж чадсан төдийгүй , саяхан болтол  Өмнөд Солонгос улс дахь Хойд Солонгосын дүрвэгсдийн асуудлыг хариуцсан төрийн  ажилтан болсон цорын ганц  хүн нь байжээ.

Ажлаа хийж байх хугацаандаа хятад болон Хойд Солонгос руу олон ч удаа зорчиж ,Өмнөд Солонгос улсад дүрвэн очсон Хойд Солонгосчуудын мэдээллийг өөрийн биеэр аваачиж өгдөг байсан тагнуул Юү нь , Хойд Солонгосоос дүрвэгсдийн  эрх ашгийг хамгаалах олон нийтийн сайн дурын байгууллагуудын хөдөлгөөн , жагсаал, уулзалт зэргийг зохион байгуулдаг үнэнч шударга гэгддэг ажилтан байсан байна.

Сөүл хотын дарга Пак Вон Сүгийн гадаадын иргэд болон Хойд Солонгосоос дүрвэгсдэд үзүүлэх нийгмийн халамжийг үзүүлэх, тэднийг өндөр албан тушаалд  томилох зэрэг ажлуудын эхлэлийг тавьснаас болж ийнхүү гадаадын тагнуулуудыг ажиллуулах боломж олголоо хэмээн олон иргэд үзэж байгаа бөгөөд  одоогоор тус улсад дүрвэн ирээд буй 25 мянган Хойд Солонгосын дүрвэгсдийн мэдээлэл түүгээр дамжин эх оронд нь очсон гэж үзэж болох юм байна.