Хойд Солонгосын Их Удирдагчийн чандарыг нийтэд үзүүлж эхэллээ Хэвлэх
2013 оны 1-р сарын 24, Пүрэв гариг, 10:15

Таалал төгссөн  Их Удирдагч  Ким Жонг Илийн чандарыг нийтэд болон гадаадын жуулчдад үзүүлнэ  гэж байсан Хойд Солонгосын тал, өнгөрсөн 21-ний өдрөөс эхлэн амлалтандаа хүрч эхэллээ.

Хятадын " Young Pioneer Tours "  хэмээх жуулчны компани Хойд Солонгос улсад гадаадын болон хятадын жуулчдыг аялуулдаг бөгөөд тэднээр дамжуулан гадаадын жуулчид анх удаагаа эцэг , хүү нарын чандар байрлах Кымсү ууланд дурсгалын цогцолборт зочилжээ.

Яг л унтаж буй мэт шилэн хоргоны цаана харагдаж буй Их Удирдагч Ким Жонг Илийн чандарыг үзэхээр очсон жуулчдаас чандарын  өмнө заавал бөхийн мэндчилж хүндэтгэл үзүүлэх шаардлагыг тавих  бөгөөд хоргоны хажууд 4 буутай цэрэг хамгаалалтанд зогсож ,  чанга ярих хориотой тул чихэнд зүүлгэсэн микрофоноор англи хэл дээрх орчуулга сонсоно гэнэ.Уг цогцолборт орохоос өмнө жуулчдын гутлыг автомат цэвэрлэгчээр цэвэрлэн ,өмссөн хувцасных нь тоосыг авдаг бөгөөд үүний дараа буу зэвсэг байгаа эсэхийг шалгаж 90 минутийн хугацаанд уг цогцолборыг үзүүлж дуусгадаг ажээ.

Хойд Солонгос улсыг үүсгэн байгуулагч Ким Ил Сений чандарыг таалал төгссөнийх нь 1 жилийн дараа төрийн өндөр албан тушаалтнуудад, 2 жилийн дараа зөвхөн өөрийн орны иргэддээ үзүүлж байсан бол энэ удаа түүний хүүгийн чандарыг  талийгч болсных нь 1 жилийн дараа гадаадын иргэдэд үзүүлж байгаа юм байна.