Орос улс Курилын цуваа арлуудын асуудлаар сэтгэл хөдлөлийн Токиогийн мэдэгдэлүүдийг үр ашиггүй гэж үзэж байна Хэвлэх

Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Япон улсын эрх баригчид нутаг дэвсгэрийн асуудалд нэг талыг барьсан байр сууринаас хандаж байгаа нь үр дүнд хүргэхгүй гэжээ. Тэрээр энхийн гэрээ байгуулах тухай асуудал нь эрх зүйн талбарт шийдвэрлэгдэх ёстой гэж цохон тэмдэглээд Японы ерөнхий сайд асан Иосиро Мори Орос улсад хийх айлчлалынхаа явцад хоёр улсын энхийн гэрээний тухай асуудлыг сонирхох байх гэжээ. Түүнчлэн Японы ерөнхий сайд Синдзо Абэн айлчлал хийхийг Москва хүлээж байна гэж Лавров тэмдэглэв.