Хятадын ГХЯ-ны тэргүүн Өмнөд ба Умард Солонгост хандан энх тайвнаар зэрэгцэн оршихыг уриалав Хэвлэх
2013 оны 1-р сарын 23, Лхагва гариг, 11:05

Өмнөд Солонгос ба БНАСАУ Солонгосын хойгт энх тайвнаар зэрэгцэн орших, тогтонги байдлыг хангах боломжийг олох ёстой гэж Бээжинд БНХАУ-ын ГХ-ийн сайд Ян Зечи БНСолонгос улсын ерөнхийлөгчийн онц эрхт төлөөлөгч Ким Му Соныг хүлээн авч уулзахдаа мэдэгдэв. БНСолонгос Улс, БНАСАУ-ын хоорондын харилцааг сайжруулахад чиглэгдсэн хүчин чармайлттыг хятадын тал дэмжиж байна гэж Ян Зечи уулзалтын үеэр онцлов. Хятад улс БНСолоногос Улстай харилцааг хөгжүүлэхийг их ач холбогдолтойд үзэж байна. Хамтын хүчин чармайлтын ачаар хоёр талын харилцаа илүү өндөр түвшинд хүрнэ гэж сайд тэмдэглэн хэлжээ.