НҮБ Сирид зэр зэвсэг нийлүүлж байгаа улс орнуудыг мөргөлдөөнийг хурцатгаж буйд буруутгаж байна Хэвлэх
2013 оны 1-р сарын 23, Лхагва гариг, 11:05

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүн болоод НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими нар үзэхдээ, Сирийн мөргөлдөөний бүх талуудад зэвсэг нийлүүлэх нь тус улсад байдлыг хурцатгахад болон хохирогсдын тоог нэмэгдүүлэхэд хүргэж байна гэв. Ингэхдээ түшмэдүүд нийлүүлэгч орнуудыг нэрлэсэнгүй. Пан Ги Мүн болон Брахими нарын НҮБ-ын өндөр албан тушаалтнуудтай хамтран явуулсан даваа гаригийн хуралдаан дээр Сирийн мөргөлдөөний хоёр талыг шүүмжлэв гэж дэлхийн ХМХ-үүд уламжилж байна. Уулзалтан дээр тэд Сирийн цус урсгасан дайн нь үргэлжилж байна гэж тэмдэглэж байжээ. Пан Ги Мүн болон Брахими нар дэлхийн их гүрнүүд дайныг зогсоох тухай болон мөргөлдөөний хоёр талыг яриа хэлэлцээрт хүргэхэд тохиролцож чадсангүй гэж цохон тэмдэглэв. Түүнчлэн тэд өнгөрсөн 6-р сард баталсан Женевын гэрээний тохиролцооны дагуу Сирийн засгийн эрхийг шилжүүлэх тухай олон улсын нэгдсэн байр суурь үгүй байгаад түгшиж байгаагаа илэрхийлэв.