НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Д.БУМ-ОЧИР: МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААН, ЭЗГҮЙ АРЛЫН ЗЭВСЭГГҮЙ РОБИНЗОН КРУЗО ХОЁР ЯГ АДИЛ PDF Хэвлэх

Шинжлэх ухааны хялбаршуулсан кино бүтээгчдийн нийгэмлэгийн продюсер, төвд судлаач Г.Ням-Очир манай сонины сурвалжлагчаар ажиллах томилолт өвөртлөөд, МУИС-ийн Нийгэм, соёл, антропологийн тэнхимийн эрхлэгч Д.Бум-Очироос ярилцлага авахаар гарлаа. Ингээд манай Уншигч-сурвалжлагчийн асуултад Кэмбрижийн их сургуулийн антропологийн доктор, профессор Д.БумОчир хэрхэн хариулсныг сонирхъё.

- Монголын шинжлэх ухааны хөгжил, эрдэмтдийн маань чадал чансаа дэлхийн шинжлэх ухаан, эрдэмтэн, судлаачдын хаахна явж байдаг юм бол. Хэрэв манай эрдэмт дийн үнэлэмж тааруу байгаа бол энэ нь юутай холбоотой гэж үздэг вэ?

- Монголын эрдэмтдийг чадварын хувьд дорой гэвэл би хүлээн зөвшөөрөхгүй. Бид бусадтай адил бодно, сэтгэнэ. Гэхдээ асуудал бий. Хүндээ биш, тогтолцоондоо. Манайхны хэлж заншсанаар “школ” буюу шинжлэх ухааны дэг сургууль маань хуучирчээ. Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбар 1990 оноос хойш чөлөөт зах зээл, ардчилал руу шилжсэн, эсвэл шилжээд л байх шиг. Гагцхүү шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбар шилжилт эхэлсэн 23 жилийн өмнөх гараан дээрээ таг зогсчихсон, ийш нь оруулдаг хөрөнгө мөнгө ч гэж бага болохоор хөгжил цэцэглэлтийн тухай ярихад түвэгтэй.

- Миний нэг танил орос эрдэмтэн “Танай ШУА яг 1960 оны Зөвлөлтийн ШУА-тай адил байна” гэж хэлдэг юм. Тэгэхээр Монгол Улсын ШУА цаг үеэсээ бүр 60 жилээр хоцорчихсон яваа мэт гаднынханд санагддаг байх нь л дээ.

 

- Би нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны хүн учраас байга лийн болон бусад салбарын тухай ярихг үй. Лав нийгэм, хүмүүнлэгийн ухаанд ШУА төдийгүй, одоо миний ажил лаж байгаа МУИС маш бага шинэчлэл хийсэн. Манай шинжлэх ухаанд социализмын үеийн Оросын уламжлал л яваад байдаг. Гэтэл тэр нь үеэ өнгөрөөсөн Зөвлөлтийн дэг л байхгүй юу. Гэтэл одоогийн Оросын шинжлэх ухаан “тасарчихсан”, аль хэдийнэ дэлхийтэй мөр зэрэгцээд хөгжиж байна шүү дээ.

- За тэгвэл Монголын шинжлэх ухаан, эрдэмтэд хань татаад байдаг Орос школоосоо ч, дэлхийн түвшнээс ч хоцрогджээ. Юугаараа тэр вэ?

- Эрдмийн мэдлэг, аргаараа хоцрогдчихоод байгаа юм. Шинжлэх ухаан гэдэг бол сар, жилээр биш, цаг минутаар өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг зүйл. Би өнөөдөр энд нэг зүйл судлах гэж оролдоод явж байтал түүнийг маань дэлхийн хаа нэгтээ өөр эрдэмтэн олж нээгээд, хэвлүүлчихэж болно. Би тэгвэл яах ёстой вэ гэвэл, тэр нээлтийг нь унших ёстой. Монголын эрдэмтдэд тулгамдаад байгаа гол бэрхшээл нь дэлхийн эрдэмтдийн судалгааны ажлыг олж уншдаггүй, цаг тухайд нь танилцдаггүй явдал. Шинжлэх ухааныг хийхийн тулд бидэнд “зэвсэг” буюу хэл хэрэгтэй байна. Харамсалтай нь, дэлхийн шинжлэх ухааныг холбож байгаа хэл бол монгол хэл биш. Социализмын үед орос хэл байсан, одоо бол миний тодорхой мэддэг нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарын эрдэмтэд англи хэлээр бүтээлээ бичиж байна. Харин бид гадаад хэлгүйгээр, өөрөөр хэлбэл, зэвсэггүйгээр шинжлэх ухаан хийх гэж оролдоод суугаад байна л даа. Тиймээс шинжлэх ухаанд бэлтгэж байгаа хүмүүсээ “зэвсэгтэй” л болгомоор байна. Дэлхийн шинжлэх ухааны алтан зарчим байна л даа. Хэрвээ чи судалгааны ажил хийх гэж байгаа бол тэр чиглэлээр дэлхий дээр гарсан бүтээлүүдтэй бүгдтэй нь танилцсан байх ёстой. Тэгээд дараа нь хийсэн юмаа аль болох хүн унших хэл дээр бичээд, эрдэм шинжилгээний тухайн салбарынхаа олон улсын хэмжээнд өндөр дэсийн тэргүүлэх томоохон сэтгүүлд нийтлүүл.

- Б.Ринчен гуай “Судалгааны гурван хэлтэй, сурвалжийн гурван хэлтэй байх ёстой” гэж эрдэмтдийн “зэвсгийг” сайхан хэл сэн байдаг шүү дээ. Гэтэл манайхан сурвалжийн хэлгүйгээс бие биеийнхээ бичсэн номноос шууд хуулаад, дээр нь өөрөө баахан ургуулан бодоод л шинжлэх ухааны бүтээл хийчих гээд үзээд байдаг нь нууц биш. Хамгийн сүүлд Чингис хааны тухай шинээр гаргасан каталогийг академич Ш.Бира гуай шүүмжлэхийг сонслоо. Бодитой л дүгнэлт.

- Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гээд Монголын ахмад эрдэмтдийн үед нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны суурь маш сайн тавигдсан нь тэд орос, герман, англи хэлтэй байж. Манж, хятад, төвд, перс зэрэг хэлээр эртний сурвалж бичгүүдийг судалж байсан. Харин өнөөдөр тэр суурийг залгамжилж чадсангүй, унагачихлаа. Манай эрдэмтэд цаг үеийн зөрүүнд хайчлагдчихсан. Ахмадууд маань Зөвлөлтийн шинжлэх ухааны школтой, дунд үе нь болохоор Зөвлөлтийнх ч биш, өрнийнх ч биш, бүр ямар ч школгүй, зүгээр л сайн дурын уран сайханчид болон хувирах аюул ирээд бүр олныг маань эзэлчихээд байна. Шилжилтийн үеийн цоорхойгоор эрдэмтдийн бүхэл бүтэн нэг үе байхгүй болсон. Одоо тэгвэл дараагийн буюу залуу үе маань “хөлгүйдээд” байна. Ахмад үеэ залгамжлаагүй, орчин цагийн дэлхийн шинжлэх ухаанд ойртох гээд ч хэл усгүй. “Зэвсэгтэй” залуу үеийг шинжлэх ухаанд оруулахын тулд төр засгаас хөрөнгө оруулах зайлшгүй шаардлагатай. Боловсролын байгууллага нь ч, академи нь ч маш хатуу, өндөр хариуцлагатай ажиллах цаг болжээ. Жишээ нь, түүхчдийн хэд нь гадаад хэлтэйг шалгах юм бол олонх нь “зэвсэггүй” байгаа. ШУА, МУИС зэрэг эрдэм шинжилгээний байгууллагууд Монголын түүхийг судлах хүмүүсээс эртний хятад, төвд, араб, перс, манж хэлтэй байхыг шаарддаг болох ёстой юм. Тэгж байж манай түүхийн хамгийн сонирхолтой хэсэг байх учиртай эзэнт гүрнийхээ түүхийг судална. Манай антропологи, этнологийн салбарынхан, утга зохиолынхон ч яг адилхан “зэвсэггүй” болчихоод байгаа. Монголын шинжлэх ухааны олон салбарт тулгамдсан харуусал нь энэ. Уртаашаа ганц монгол хэлтэй, тэгээд ямар сурвалж, судалгаа унших гэж байгаа юм. Өөрийнхөө судалгааг дэлхийн шинжлэх ухаанд яаж хүргэх ч юм, бүү мэд. Энэ бол Монголын шинжлэх ухаан эзгүй арал дээр хаягдсан Робинзон Крузо болчихжээ л гэсэн үг. Робинзон Крузо юм хийгээд л байдаг, хэн ч түүнийг нь олж мэддэггүй. Тэр өөрөө хэний ч хийсэн юмыг үздэггүй.

- Би төвд судлалаар хэдэн ном гаргалаа. Тэгтэл Америкийн Дон Карон гэж эрдэмтэн “Заяын Саег” ч юм уу, дундад зууны үеийн төвд лам нарын өдрийн тэмдэглэл мэтийг монгол хэл дээр орчуулсныг маань маш чухал сурвалж болгон ашиглахаар ирж байна. Гэтэл манай ШУА гаднын эрдэмтдийн ажлыг унших бүү хэл, өөрийнхөө өвийг ч танихаа больсон. Ц.Дамдинсүрэн гуайг 1980 онд таалал төгссөний дараа номын сангийнх нь номнуудыг хадгалсан байдаг. Одоо тэр их өвийг таваг шөлний үнээр үнэлдэг юм билээ. Монголын судар ном үнэтэй, судлаачид нь үнэ цэнэтэй байх ёстой гэдэг үзэл санааг минь хуваалцахгүй юу?

-1990 оноос хойш мэдлэгтэй, боловсролтой хүн үнэгүй амьтан болж хувирсан нь Монголын ганц гутамшиг шүү дээ. “Төр барихад боловсрол хамаагүй” гэж УИХ-д нэр дэвшиж байгаа хүмүүс телевизээр ярьж байхыг сонссон. Тэдний үзлээр энэ улс орныг хэн мэдлэгтэй, боловсролтой нь авч явах ёстой гэж боддог хүмүүс тэнэг юм шиг байна лээ. Төр засаг нь, ШУА нь, бага, дунд, их, дээд боловсролын байгууллага нь, сэтгүүл зүй нь оюуны ядууралтай, алслагдаж тасарсан Робинзон Крузо шиг болсон байна.

- Жишээ нь, би саяхныг болтол Утга зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан байхдаа 300 мянган төгрөгийн цалин авдаг байлаа. Ер нь Монголд шинжлэх ухаан хөөвөл иймэрхүү л орлоготой ажиллаж, амьдардаг нь жишиг юм.

- Тэгээд яаж шинжлэх ухаан хийх юм. Чиний ШУА-аас гарсан чинь зөв ч байж магадгүй. Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн цалин өндөр байх ёстой. Гадаадад сайн боловсрол эзэмшсэн хүмүүс тэндээ үлдээд байгааг ч буруутгах эрх алга. Дэлхийн том сургууль төгсчихөөд 300 мянган төгрөгийн төлөө Монголд ирэхийн оронд, судалгаа шинжилгээний ажилд нь сайн хөрөнгө оруулах боломжтой, эрдэм боловсролыг үнэлж чаддаг орны шинжлэх ухааны байгууллагад ажиллах нь эрдэмтэн хүнд сайхан завшаан биз дээ. Монголын эрдэмтэд хамгийн бага цалинтай, судалгааныхаа ажлыг гэр бүл, үр хүүхдийнхээ хоолноос хумсалж санхүүжүүлээд л явж байгаа. Бүр хачин зүйл юу вэ гэвэл, миний нэг танил дэлхийд чансаагаараа эхний арав дотор жагсдаг нэр хүндтэй их сургуульд доктор хамгаалаад эх орондоо иртэл орон тоогүй гээд Монголын шинжлэх ухаан, боловсролын байгууллагууд ажлын санал тавьж чадахгүй байсан тохиолдол ч бий.

- Социализмын үед манай эрдэмтдийн олонх орос хэлээр уншиж, бүтээлээ оросоор бичиж, эрдмийн цолоо ч энэ хэл дээр хамгаалж байснаас Монголын шинжлэх ухааны хэл орос болох дөхсөн. Сүүлийн үед Хятадын их, дээд сургуульд монголчуудыг олноор сургаж байна. Үүнд би ихэд олзуурхдаг боловч Монголын шинжлэх ухааны хэл нь хятад болох хандлага тогтох вий гэсэн болгоомж бас төрдөг.

- Монголоос мөнгө гарахгүй л гэвэл манай төр засагт хамаа алга байна л даа. Ганц Хятадын Засгийн газрын тэтгэлэг биш. Үнэгүй юм гэдэг чинь аль нэг улсын бодлогоор бэлтгэж байгаа л хэрэг. Оюутолгойн ордоо ашиглана гэж бараг арван жил хэрэлдэж суухдаа төр засаг ийм хэмжээний гэрээ хийчих хүнээ сургахгүй юугаа хийж байсан юм. Үндэстэн дамнасан том корпорацтай гэрээнд гарын үсэг зурахад улс төрчийн туршлагад гэхээсээ гэрээний эрх зүйг дэлхийн түвшинд, шинжлэх ухааны үндэстэй судалсан үндэсний эрдэмтэндээ найддаг байхгүй юу. Монгол Улс сэхээтнүүдээ гадаадад өөрийн хөрөнгөөр, өөрийн бодлогоор сургаж авах талаар бодох цаг болсон. Тэгэхгүй бол хятад сурвалжтай, хятад школтой шинжлэх ухаан энүүхэнд байна шүү дээ.

- Та их сургуулийн багш хүн. Тэр дундаа дэлхийд алдартай Кэмбрижийн их сургуульд доктор хамгаалсан залуу профессор. Монголын дээд боловсролын сургалтын чанар яагаад сайжрахгүй байгаа тухайд ямар бодолтой явдгийг тань сонирхмоор байна?

- Сургалтад сүүлийн үеийн олон улсын жишгийн эрдэмтэн, судлаачдын бүтээл нэвтрэхгүй байна. Хичээлийн хөтөлбөрийн агуулгыг гадаад, дотоодын эрдэмтдийн хийсэн судалгаа, шинжилгээний ажлуудаар сэлбэж шинэчлэхгүй болохоор монгол оюутнууд яаж сайн боловсрол эзэмшиж төгсөх вэ дээ. Би мөр зэрэгцэн ажиллаж яваа эрдэмтэн, багш нараа шүүмжлэхээс аргагүй. Оюутнууд ярьдаг л даа. 1980-ад онд эмээд нь заасан хичээлийг одоо ач охинд нь ацаг шүдний зөрүүгүй заадаг гэж. Нөгөө цаг минутаар өөрчлөгдөж шинэчлэгддэг шинжлэх ухааныг сургалтад нэвтрүүлэхгүй юм бол ямар юмных нь дээд боловсрол байх вэ дээ. Нөгөөтэйгүүр, сургуулийн деканыг багш нар нь сонгодог. Хэрэв нэр дэвшигч б, их, дээд сургуулийн багш нарт хичээлээ муу заасных нь төлөө хариуцлага тооцох, сургалтын чагш нарын чанарын асуудалд шүүмжлэлтэй ханддаг бол нэг ч багш түүнийг сонгохгүй. Өөрөөр хэлбэланарыг сайжруулах төлөвлөгөөтэй хүн өөдөө гардаггүй систем үйлчилж байна л гэсэн үг.

- “Ам нээвэл уушги нээ” гэдэг дээ. Шинжлэх ухаан ярьж байгаа л бол ШУА-ийн талаар зайлшгүй ярих болдог. Та бид хоёрын яриа ч энэ голдирлоор өрнөж байна. Би бол ШУА-ийн ажиллаж байгаа царайг “арслан нэртэй үнэг”-тэй адилтгамаар санагддаг юм?

 - Манай ШУА гэж хэд хэдэн академич нөхдийн фракц байна. Эрдэм мэдлэгийг шударгаар үнэлэхээсээ хор найруулаад л, хэнд академич цол олгох эсэхээ шийддэг. Үүнийг олон хүн мэднэ дээ, би л хэлчих шиг боллоо. Олон өвгөн академичаа хамруулсанд хүлцэл өчье. Гэхдээ хэлэхгүй, ярихгүй байж болохгүй. Мэдлэгийн орой болсон академичид ийм байхад оюутны холбоо, зөвлөлөөрөө хор найруулж, шантааж хийх замаар мөнгө олдог, албан тушаал авдаг оюутан дүү нарт гутаад ч яах билээ. Эрдмийн зэрэг, цол олгох зөвлөлүүд гэж хувийн харилцаа давамгайлсан газар байна. Доктор цол гэдэг горилсон хүн бүхэн авдаг, зөвлөлийн гишүүд нь тэр хүнийхээ чанартай, чанаргүй 200 хуудас ажлыг шагайж ч харалгүй хамгаалуулдаг үнэ цэнэгүй зүйл болчихжээ. Жишээ нь, би Кэмбрижид доктор хамгаалахад манай ангиас одоо болтол хамгаалж чадаагүй хүн байдаг. Энэ бол шалгуур нь өндөр, эрдмийн мэдлэгийг хатуу шүүж, үнэ цэнэ бий болгож байгаа хэрэг.

- Яавал ШУА-ийг эрүүл саруул, дэлхийн түвшний хөгжилд ойртсон, хүчирхэг байгууллага болгох вэ?

- Лав л шинжлэх ухааныг улстөрж үүлж болохгүй. Л.Гантөмөр байтугай мундаг сайд ирээд ч юм уу, их сургуулийн захирлуудыг халж сэлгэснээр шинжлэх ухаан хөгждөггүй л дээ. Баабар гуай цөхөрсөндөө нэг үе үхэж дуусахаар нийгэм сайхан болно гэж хатуу хэлсэн байх.

- Ер нь ШУА-ийн хэрэг байна уу. Орос, Монгол, Куба гуравт л ийм академи байдаг юм билээ. Манайхан амьдралд хэрэгжихгүй “сансрын” судалгаа хийгээд л, татвар төлөгчдийн мөнгө урсгаад сууж байдаг биз дээ?

- Шинжлэх ухаан өндөр хөгжсөн барууны орнууд, Америкт ШУА гэж байхгүй л дээ. Жишээ нь, олон оронд шаардлагатай судалгааг санхүүжүүлээд, хийж чадах эрдэмтэн, судлаачдыг сонгон шалгаруулдаг “тэтгэлэгт судлаач” гэдэг загварыг баримталдаг. Манай ШУА олон өрөө, олон хүн, чанартай, чанаргүй судалгаанд хөрөнгө зарцуулдаг үр ашиггүй, үрэлгэн том байшин болчихоод байгаа нь үнэн. Төсвийн хөрөнгийг ШУА-ийн хэсэг бүлэг хүний мэдэлд өгчихдөг. Тэд өөрийнхөө танил тал, шавь нартаа хуваарилахаа л боддог. Гэтэл ШУА-иас гадуур чанартай, сайн судалгаа хийж чадах мэргэшсэн хүмүүст эрдмийн ажил хийх гэхэд мөнгө олдох ч үгүй. Их, дээд сургуулийн багш, судлаачдад тэр мөнгө ирдэггүй юм. Төрөөс ШУА-ийг тэжээгээд, их, дээд сургуулийн багш нарын судалгааг хаячихсан атлаа оюутны сургалтын төлбөрийг хамгийн доод хэмжээнд барих даалгавар өгдөг. Сургалтын төлбөрийн 90 хувийг багш нарын цалин хөлсөнд өгчихөөр үлдсэнээр нь их сургуулиуд юун судалгаа, шинжилгээ явуулах, ном авах бүү хэл цахилгаан, дулааныхаа хөлсийг аргацаана.

- Бум аа, Таныг дэлхийн хаана ч очсон хүлээн зөвшөөрнө. Монголд хайртай сэтгэлээрээ л энд ажиллаад байгаа юм уу. Ми ний хувьд Тохоку, Индианагийн их сургуульд ажиллах боломжуудаас татгалзаж байсан. Эх орондоо хайртай учраас.

- Эх орондоо хайргүй хэн байгаа юм. Хайртай гэж хэлдэг мөртлөө, гудамжинд шүлсээ хаядаг хүмүүс Монголоор дүүрэн байна. Тийм болохоор би хайр сэтгэлд дуртай хүн биш. Монголын шинжлэх ухаан гэдгийг тодорхой хэдэн хүний сэтгэлд үүрүүлж өнөөдрийг хүрсэн. Шинжлэх ухааныг сэтгэлд даатгаж хэр хол явах юм. Ялангуяа өнгө, мөнгөний материалист сэтгэлгээтэй болж яваа манай өнөөгийн нийгэмд шинжлэх ухааныг, эх орныг хайрладаг сэтгэл өнөөдөр биш гэхэд маргааш дуусчихна. Тэгэхээр яах вэ. Төр үүрэх ёстой, хариуцлагатай хандах болсон. Улсын төсвийн үлдэгдлээр шинжлэх ухааныг хооллохоо боль. Миний өвгөн багш нар одоо болтол хээрийн шинжилгээнд хувийнхаа зардлаар гардаг. Би ч гэсэн цалингаасаа илүүчлээд л явж байгаа.

- Та бид хоёр Монголынхоо шинжлэх ухааныг шүүмжиллээ гэж шүүмжлүүлэх нь гарцаагүй бол лоо шүү.

- Сайн болгох гэж хичээж байгаа учраас муугаа ярилцлаа, бас гарц хайж байна шүү дээ. ШУА-ийн удирдлага дотор ч энэ талаар санаж сэрдэг хүмүүс бий гэдэгт итгэж байна. Энэ бол энгийн шүүмжлэл. Хоёр дугаарт, Монголд онолын шүүмж гэж байхгүй болсон. Өнөөдөр нэг эрдэм шинжилгээний бүтээл, яруу найргийн ном, роман хэвлэгдэхэд араас нь хэн ч шүүмж бичихгүй дээ. Шүүмж бол сайн муу, давуу болон сул талыг нь хэлэх шинжлэх ухааны онолд суурилсан бүтээлч сэтгэлгээ юм. Гэтэл одоо бүтээлийн шүүмжийг оюуны харилцаа гэж мэддэггүй эрдэмтэд олширчихоод, хувийн харил цаатай хольж хутган дайсагнах болж.

- Бөө мөргөлийг судалж байгаагийн чинь хувьд асууя. Дэлхийн шинжлэх ухаанд сүнсийг хүлээн зөвшөөрдөг юм болов уу?

- Түвэгтэй асуудал л даа. Шинжлэх ухаан сүнсийг хүлээн зөвшөөрөөгүй. За, бас сүнс гэж байдаггүй юм аа ч гээгүй. Сүнс байхгүй гэчихвэл энэ олон шашин хийгээд хүмүүсийн шүтэх, эс шүтэх эрхийг үгүйсгэсэнтэй адил болох учраас шинжлэх ухаан ямар нэг хариулт өгөхгүй, ерөөсөө аль ч салбар нь сүнсийг судалдаггүй.

- Харин манай төвд судлалд сүнсний талаар арвин баялаг туршлага бий. Шинжлэх ухаан сүнсийг судлахгүй байгаагаараа бурханы шашны дэргэд арай л балчирдаад байгаа хэрэг биш үү. Монголын шинжлэх ухаан сүнсийг хүлээн зөвшөөрчихвөл ядаж л шинжлэх ухааны бус энэ олон академи цэгцэрнэ шүү дээ.

- Сүнсийг хэн, хэрхэн нотолж, ямар аргаар хүлээн зөвшөөрүүлэх юм. Сүнс байгааг билгийн мэлмийгээрээ харлаа гэвэл үүнийг чинь шинжлэх ухаан ойлгохгүй. Монголын шинжлэх ухаан сүнсийг байна гээд зөвшөөрчихвөл дэлхий доог тохуу хийж, нүүр хийх газаргүй болгоно л доо. Шинжлэх ухааны бус академиуд олноор бий болж байгаа нь Монголд эрдмийн мэдлэг үнэгүйдсэнийх, монголчууд боловсролгүй болсны шууд толь нь. Ийм хачин газруудыг Хууль зүйн яам яагаад хүлээн зөвш өөрдгийг ойлгодоггүй юм. Сайн дурын академиудаас цол авсан хүмүүс өөрөөсөө ичих хэрэгтэй. Академич гэдэг чинь цал буурал болтлоо шинжлэх ухаанд зүтгэж байж хүртдэг хэргэм болохоос баяраар өмсдөг гоёл биш.Одоо зурагтаар янз бүрийн юм ярьдаг хүн бүр ч олон болох төлөвтэй. Хүмүүс хэн нь шинжлэх ухаан ярьж байгааг ялгахаа больж эхэлсэн. Энэ бол Монголын бас нэг эмгэнэл.

Тэмдэглэсэн Б.ЭНХЦЭЦЭГ

 

ЗУРГИЙН ЦОМОГ


 



СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 


 

"АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №31 2021 
 №30 2020  №29 2020 
№28 2019  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004

 

  


ӨнөөдөрӨнөөдөр3
зочидзочид423940

© 2009-2021 Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн. Хуулиар хамгаалагдсан.