НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Бээжин Обамад хандан стратегийн итгэлцлийн үүднээс хятад-америкийн харилцаанд хандахыг уриалав PDF Хэвлэх
2013 оны 1-р сарын 22, Мягмар гариг, 14:09

Хятад улс нэлээд өөдрөг үзэлтэй байж, Барак Обама улиран сонгогдож ерөнхийлөгчийн алба хаших үед Хятад-Америкийн харилцаанд итгэл бэхжэнэ гэдэгт найдаж байна гэж өнөөдөр Франс Пресс агентлаг хятадын «Синьхуа» мэдээллийн агентлагийн тайлбараас иш татан мэдээлэв. Стратегийн итгэлцэл үгүй байгаа нь Хятад-Америкийн харилцааг боловсронгуй болгох замд гол саад тотгор болсныг тайлбарт тэмдэглэжээ. Обама сөргөлдөх биш хоёр талын харилцааг сайжруулахыг л хичээж байгаа нь өөдрөг үзэл санаа төрүүлснийг «Синьхуа» агентлаг тэмдэглэжээ.

Вашингтон Зүүн Хятадын тэнгист Сенкаку арлуудыг удирдах Японы засаг захиргааны эрхийг эргэлзээтэй болгох гэсэн ямар ч оролдлогыг эсэргүүцэж байна гэж үүний өмнө Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдсэн билээ. Бээжин мөн мэдэгдлийг хариу шүүмжлэсэн юм.

 
Хятадын арми ялалт байгуулах дайнд бэлдэж байна PDF Хэвлэх
2013 оны 1-р сарын 22, Мягмар гариг, 14:07

Ялалт байгуулах дайнд бэлдэх тушаал хятадын армид өгсөн байна. ХКН-ын ТХ-ны Цэргийн зевлелийн дэд дарга Сюй Цилян дайнд ялахын тулд армийн чадавхийг нэмэгдуулэх тухай ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпиний шаардлагыг шийдвэртэй биелүүлэхийг тушаав. Тэрээр Зинаний цэргийн тойрогт ХАЧА-ийн хүчин болон Шар тэнгисийн Циндаогийн армийн анги нэгтгэлийг байцаажээ.

Си Зиньпин ХКН-ын ХVIII их хурлаас хойщ улс орнорроо анх удаа аялах щеэрээ Гуанжоугийн цэргийн тойрогт хүрэлцэн очсон билээ. Армийн шинэ стандарт тогтоож, байлдааны бэлэн байдлыг дээшлүүлж, ажлаа дайнд ялалт байгуулахад төвлөрүүлэхийг тэрээр уриалжээ. Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер үүнд анхаарал тавин хэлэхдээ: «Ийн заавар одоо армид тархсныг ХКН-ын ТХ-ны Цэргийн зөвлөлийн дэд даргын хэлсэн уг гэрчлэн харуулав. Цэргийн хэрэгцээнд нэлээд их хэмжээний хөрөнгө гаргаж, хятадын армийн шинэчлэлийн тувшинг дээшлүүлж дээр уриаг хэрэгжүүлэхэд туслаж байна» гэв.

Дэлгэрэнгүй...
 
БНАСАУ алсын тусгалтай пуужингийнхаа бүрэлдхүүн хэсгийг бие даан зохиож үйлдвэрлэсэн гэж Өмнөд Солонгосын шинжээчид үзэж байна PDF Хэвлэх
2013 оны 1-р сарын 22, Мягмар гариг, 10:47

БНАСАУ алсын тусгалтай пуужингийнхаа гол эд ангийг бие даан зохиож үйлдвэрлэсэн гэж өнөөдөр Өмнөд Солонгосын шинжээчид тэнгисийн ёроолоос дээшээ гаргасан умард солонгосын пуужингийн эд ангийг судласныхаа үр дүнгээр мэдээллээ. Пхеньян энэ пуужинг өнгөрсөн оны 12-р сарын 12-нд хөөргөсөн билээ.

Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд пуужингийн хэлтэрхийнүүдийг шинжлэн судлаад БНАСАУ бараг 10 мянган км зайны тусгалтай тив хоорондын баллистик пуужин хөөргөсөн гэсэн дүгнэлт хийжээ. Сеүл Умард Солонгосын «Ынха-3» пуужингийн тэнгисийн ёроолооос дээшээ гаргасан хэлтэрхийнүүдийг судласны үр дүнг дипломат сувгаар НҮБ-д шилжүүлэх бодолтой байна гэж БНСУ-ын БХЯ мэдээлэв.

30 метр урт «Ынха-3» пуужин тус тус 15,9,3 ба 3,7 метр гурван угсраа болон дээд талдаа хиймэл дагуулын 2 метр блоктой. Пуужин 91 тонн жинтэй. Пуужингийн их биеийг хөнгөн цагаан, магнийн хайлшаар хийжээ. Тулш нь керосин юм.

 
Японы ГХЯ-аас БНХАУ-ын хөлөг онгоцууд Сенкаку арлуудын ойр хавийн бүст цөмрөн орсонтой холбогдуулан эсэргүүцэл илэрхийлэв PDF Хэвлэх
2013 оны 1-р сарын 22, Мягмар гариг, 10:46

Өнөөдөр Японы ГХЯ БНХАУ-ын хөлөг онгоцууд Зуун Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн Сенкаку (Дяоюйдао) арлуудын ойролцоо японы усан бүст дахин цөмрөн орсонтой холбогдуулан албан ёсоор эсэргүүцэл мэдэгдэв. Эсэргүүцлийг БНХАУ-ын элчин сайдын яамны удирдлагад утсаар дамжуулжээ. Японы тэнгисийн аюулгуй байдлын албаны мэдээлснээр бямба гаригт хятадын эргүүлийн хоёр хөлөг японы усан буст цөмрөн ороод ойр хавийн хэсэгт шилжээд өнөө өглөө буцаж ирсэн байна.

Эндээс гарч явахыг шаардсаны хариуд хятадын хөлөг онгоцуудаас энэ чинь хятадын нутаг, хөлөг оноцууд маань жирийн эргүүл хийж байна гэжээ.

2012 оны 9-р сард Японы засгийн газраас таван арлын гурвыг япон эздээс нь худалдан авснаас хойш хоёр орны харилцаа хурцдав. Бээжин эдгээр арлыг нутаг дэвсгэрийнхээ нэг хэсэг хэмээн үзэж байна.

 
Хятад улс сансрыг эзлэн авч байна PDF Хэвлэх
2013 оны 1-р сарын 18, Баасан гариг, 10:19

Хятад улс гэрлийн хурдаар сансрыг эзэгнэж байна. 2013 онд тэд сансарын тойрог замд 20  төхөөрөмжийг гаргахаар төлөвлөж байна. Хэрвээ амжилттай болох юмбол тэд ОХУ болон АНУ-ыг гүйцэж түрүүлнэ. Тухайлбал, Хятад улс энэ жилийн хоёрдугаар хагаст Саран дээр тагнуулын хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна. Саран дээрхи буулт нь Хятадын сансрын хөтөлбөрийн түүхэнд анхных болох бөгөөд сансрыг эзэмшихэд шинэ алхам болох юм.

Хятадын шинэ зонд нь Сарыг тойрч нисээд, гадаргын шинжилгээ судалгааны мэдээлэл дамжуулахаар саран дээр бууж, эх дэлхий дээр буцаж ирэх ёстой юм. Хэрвээ бүх юм төлөвлөсөн ёсоор болвол өнгөрсөн зууны 70-ад онд зөвлөлтийн сансрын төхөөрөмжийн ослын буултаас хойш дөчин жилийн турш хяналтанд байгаа Сарны анхны зорилтот буулт болох юм.

Дэлгэрэнгүй...
 
2013 онд Хятад улс 20 сансрын аппаратаа хөөргөнө PDF Хэвлэх
2013 оны 1-р сарын 18, Баасан гариг, 10:18

Энэ онд Хятад улс 20 сансрын аппаратаа хөөргөх тухай Хятадын агаар сансрын үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний корпораци мэдээлэв. 2013 онд БНХАУ «Шэньжоу-10» сансрын хөлгийг «Тяньгун-1» модультой гараараа залгаж, Сар судлах «Чанъэ-3» эрдэм шинжилгээний аппаратыг хөөргөхөөр төлөвлөсөн тухай мэдэгдэлд өгүүлжээ. Тэгснээр дэлхийн дагуулыг судлах хятадын хөтөлбөрийн 2 дахь үе эхлэнэ. Мөн аппарат Сарны тойрог замд гарч, бууж, дэлхийд эргэн ирэх юм.

2020 он гэхэд хятадын сансрын 200 аппарат тойрог замд ажиллана. Энэ нь дэлхийн бүх аппаратын 20 хувь юм гэж Агаар сансрын үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний корпораци мэдээлжээ.

 
Япон улсаас энергийн салбарт эргэлт хийх үү? PDF Хэвлэх
2013 оны 1-р сарын 18, Баасан гариг, 10:15

Япон улс импортээс хамаарах явдлыг багасгахын хамт АЦС-уудыг зогсоосноос хойш цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөх шинэ энергийн нөөцийг орчин цагийн ШУ-ны бүх арга барилаар эрэж байна. Японы нефть, хий, төмөрлөгийн корпораци метаны гидратыг олборлох туршилт хийж эхэллээ. Энэ нь шахалтын хүчээр гүнд ёроолын шаарын завсарт бий болдог метан хий ба талст хэлбэртэй усны нэгдэл нийлэг билээ.

Өнгөрсөн онд Номхон далайн ёроолыг өрөмдөх туршилт хийж байсан бол одоо метаны гидратыг олборлож, түүнээс хий ялган гаргах өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулна. Ийм ажил амжилттай болвол 2018 онд «Нагоя» орд газрыг ашиглаж эхлэнэ. Нагоя хотоос өмнө 70 км зайтай ажил хийж байна. Энд далай барагцаалбал 1 мянган метр гүн юм.

Дэлгэрэнгүй...
 
«ЭхлэхӨмнөх1112ДараахиТөгсгөл»

JPAGE_CURRENT_OF_TOTAL

ЗУРГИЙН ЦОМОГ


 



СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 


 

"АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №31 2021 
 №30 2020  №29 2020 
№28 2019  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004

 

  


ӨнөөдөрӨнөөдөр105
зочидзочид423243

© 2009-2021 Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн. Хуулиар хамгаалагдсан.