НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Хойд Солонгосын Их Удирдагчийн чандарыг нийтэд үзүүлж эхэллээ PDF Хэвлэх
2013 оны 1-р сарын 24, Пүрэв гариг, 10:15

Таалал төгссөн  Их Удирдагч  Ким Жонг Илийн чандарыг нийтэд болон гадаадын жуулчдад үзүүлнэ  гэж байсан Хойд Солонгосын тал, өнгөрсөн 21-ний өдрөөс эхлэн амлалтандаа хүрч эхэллээ.

Хятадын " Young Pioneer Tours "  хэмээх жуулчны компани Хойд Солонгос улсад гадаадын болон хятадын жуулчдыг аялуулдаг бөгөөд тэднээр дамжуулан гадаадын жуулчид анх удаагаа эцэг , хүү нарын чандар байрлах Кымсү ууланд дурсгалын цогцолборт зочилжээ.

Яг л унтаж буй мэт шилэн хоргоны цаана харагдаж буй Их Удирдагч Ким Жонг Илийн чандарыг үзэхээр очсон жуулчдаас чандарын  өмнө заавал бөхийн мэндчилж хүндэтгэл үзүүлэх шаардлагыг тавих  бөгөөд хоргоны хажууд 4 буутай цэрэг хамгаалалтанд зогсож ,  чанга ярих хориотой тул чихэнд зүүлгэсэн микрофоноор англи хэл дээрх орчуулга сонсоно гэнэ.Уг цогцолборт орохоос өмнө жуулчдын гутлыг автомат цэвэрлэгчээр цэвэрлэн ,өмссөн хувцасных нь тоосыг авдаг бөгөөд үүний дараа буу зэвсэг байгаа эсэхийг шалгаж 90 минутийн хугацаанд уг цогцолборыг үзүүлж дуусгадаг ажээ.

Хойд Солонгос улсыг үүсгэн байгуулагч Ким Ил Сений чандарыг таалал төгссөнийх нь 1 жилийн дараа төрийн өндөр албан тушаалтнуудад, 2 жилийн дараа зөвхөн өөрийн орны иргэддээ үзүүлж байсан бол энэ удаа түүний хүүгийн чандарыг  талийгч болсных нь 1 жилийн дараа гадаадын иргэдэд үзүүлж байгаа юм байна.

 
Дэлхийн улс төрийн байдлын өөрчлөлт PDF Хэвлэх
2013 оны 1-р сарын 24, Пүрэв гариг, 09:57

Дэлхий ертөнц урьд өмнө болж байгаагүй шилжилтийн үеийг даван туулж байна гэж өчигдөр Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр Орос улсын ГХЯ -ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. Тэрээр уг процесс нь “дэлхийн улс- төрийн байдлын өөрчлөлт шинэ хүчнүүдийг бий болгоход хүргэнэ “ гэв.Тэр Ойрхи-Дорнодын болон Хойд Африкийн хүнд нөхцөл болоод Солонгосын хойгийн болон ираны цөмийн хөтөлбөрийн тухай тулгамдсан асуудлуудыг санууллаа.

Орос улсын ГХЯ-ны тэргүүний ярьснаар, Москва японы эрх баригчдын нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаар нэг талыг барьсан хандлагууд нь ашиг тустайг олж харахгуй байгаа аж. Сергей Лавров тэмдэглэхдээ, энхийн гэрээний тухай асуудал нь эрх зүйн талбарт шийдэгдэх ёстой юм гэв. Сайдын хэлсэнээр, японы ерөнхий сайд асан Иосиро Мори нь ойрын үед Москвад айлчлал хийх явцдаа хоёр орны энхийн гэрээний асуудлыг сонирхож болох аж. Түүнчлэн Лавров Москвад Японы ерөнхий сайд Синдзо Абэ хүрэлцэн ирэхийг хүлээж байгаа тухай цохон тэмдэглэв.

Дэлгэрэнгүй...
 
БНАСАУ зургаан талын хэлэлцээнд буцана гэдэгт Сергей Лавров найдаж байна PDF Хэвлэх
2013 оны 1-р сарын 24, Пүрэв гариг, 09:50

БНАСАУ-ын эрх баригчид дэлхийн хамтын нийгэмлэгийн уриаг хүлээн авч, Солонгосын хойгийг цэрэгжилтгүй бүс болгох асуудлаархи хэлэлцээнд орно гэдэгт Москва найдаж байна гэж өчигдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Энэ зорилгоор Пхеньян НҮБ-ын АЗ-ийн тогтоолын шаардлагыг биелүүлэх ёстой гэж тэрээр тэмдэглэв. Орос улс зургаан талт хэлэлцээг сэргээхийн тулд бололцоотой бүхнийг хийнэ гэж Лавров амлав. ОХУ-ын ГХ-ийн сайд өнгөрсөн оны 12-р сард БНАСАУ баллистик пуужинг хөөргөснийг буруушаасан НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг тайлбарлахдаа энэ асуудлаар Орос улсын үнэлгээ АЗ-ийн гишүүн бусад улсын байр сууринд нийцэж байгааг мэдэгдэв. Цэргийн сүр хүчээ зузаатгаж, Солонгосын хойгийг цэрэгжилтгүй болгох үйл ажиллагаагаа зогсооно гэж Пхеньян мөн тогтоолыг батласны хариуд сүрдүүлэв.

 
Орос улс Курилын цуваа арлуудын асуудлаар сэтгэл хөдлөлийн Токиогийн мэдэгдэлүүдийг үр ашиггүй гэж үзэж байна PDF Хэвлэх

Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Япон улсын эрх баригчид нутаг дэвсгэрийн асуудалд нэг талыг барьсан байр сууринаас хандаж байгаа нь үр дүнд хүргэхгүй гэжээ. Тэрээр энхийн гэрээ байгуулах тухай асуудал нь эрх зүйн талбарт шийдвэрлэгдэх ёстой гэж цохон тэмдэглээд Японы ерөнхий сайд асан Иосиро Мори Орос улсад хийх айлчлалынхаа явцад хоёр улсын энхийн гэрээний тухай асуудлыг сонирхох байх гэжээ. Түүнчлэн Японы ерөнхий сайд Синдзо Абэн айлчлал хийхийг Москва хүлээж байна гэж Лавров тэмдэглэв.

 
Хятадын ГХЯ-ны тэргүүн Өмнөд ба Умард Солонгост хандан энх тайвнаар зэрэгцэн оршихыг уриалав PDF Хэвлэх
2013 оны 1-р сарын 23, Лхагва гариг, 11:05

Өмнөд Солонгос ба БНАСАУ Солонгосын хойгт энх тайвнаар зэрэгцэн орших, тогтонги байдлыг хангах боломжийг олох ёстой гэж Бээжинд БНХАУ-ын ГХ-ийн сайд Ян Зечи БНСолонгос улсын ерөнхийлөгчийн онц эрхт төлөөлөгч Ким Му Соныг хүлээн авч уулзахдаа мэдэгдэв. БНСолонгос Улс, БНАСАУ-ын хоорондын харилцааг сайжруулахад чиглэгдсэн хүчин чармайлттыг хятадын тал дэмжиж байна гэж Ян Зечи уулзалтын үеэр онцлов. Хятад улс БНСолоногос Улстай харилцааг хөгжүүлэхийг их ач холбогдолтойд үзэж байна. Хамтын хүчин чармайлтын ачаар хоёр талын харилцаа илүү өндөр түвшинд хүрнэ гэж сайд тэмдэглэн хэлжээ.

 
НҮБ Сирид зэр зэвсэг нийлүүлж байгаа улс орнуудыг мөргөлдөөнийг хурцатгаж буйд буруутгаж байна PDF Хэвлэх
2013 оны 1-р сарын 23, Лхагва гариг, 11:05

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүн болоод НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими нар үзэхдээ, Сирийн мөргөлдөөний бүх талуудад зэвсэг нийлүүлэх нь тус улсад байдлыг хурцатгахад болон хохирогсдын тоог нэмэгдүүлэхэд хүргэж байна гэв. Ингэхдээ түшмэдүүд нийлүүлэгч орнуудыг нэрлэсэнгүй. Пан Ги Мүн болон Брахими нарын НҮБ-ын өндөр албан тушаалтнуудтай хамтран явуулсан даваа гаригийн хуралдаан дээр Сирийн мөргөлдөөний хоёр талыг шүүмжлэв гэж дэлхийн ХМХ-үүд уламжилж байна. Уулзалтан дээр тэд Сирийн цус урсгасан дайн нь үргэлжилж байна гэж тэмдэглэж байжээ. Пан Ги Мүн болон Брахими нар дэлхийн их гүрнүүд дайныг зогсоох тухай болон мөргөлдөөний хоёр талыг яриа хэлэлцээрт хүргэхэд тохиролцож чадсангүй гэж цохон тэмдэглэв. Түүнчлэн тэд өнгөрсөн 6-р сард баталсан Женевын гэрээний тохиролцооны дагуу Сирийн засгийн эрхийг шилжүүлэх тухай олон улсын нэгдсэн байр суурь үгүй байгаад түгшиж байгаагаа илэрхийлэв.

 
НАТО тусгай армитай болно PDF Хэвлэх
2013 оны 1-р сарын 22, Мягмар гариг, 14:11

НАТО-гийн цэргийн комиссын дарга Кнуд Бартелс мэдэгдэхдээ “Цаашид НАТО шуурхай ажиллагаанд оролцох армитай болно. Энэ нь цэргийн эвслийн хөгжил өөрчлөлтийг ахиулж, гишүүдийн нэгдмэл байдлыг бэхжүүлнэ” гэжээ.

Эвслийн 28 гишүүн орны жанжин штабын дарга энэ долоо хоногт хоёр өдөр Брюссель дахь НАТО-гийн төв байранд хурал хийсэн юм. Штабын дарга нарын 168 дахь уулзалтын үеэр Кнуд Бартелс “НАТО “уян хатан сэргийлэн хамгаалалт” гэх үзэл баримтлалыг цаашид хэрэгжүүлнэ. Олон оронтой хамтын ажиллагаа өрнүүлэх хэлбэрээр цэргийн зардлыг бууруулж, цэргүүдийн чадварыг нэмэгдүүлнэ. НАТО-гийн тусгай арми нь гишүүн орнуудын шилдэг цэргүүдээс бүрдэнэ” гэв.

Түүний ярьснаар тусгай арми нь НАТО-д хүчирхэг, уян хатан цэргийн хүчин чадлыг хангах аж. Мөн гишүүн орон хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, цомхон хүчирхэг бие бүрэлдэхүүнийг байгуулахад тустай юм.

Тус цэргийн эвслийн 28 гишүүн орны цэргийн тоо нийт 1.1 саяд хүрсэн. Тиймээс НАТО цомхон, хүчирхэг армитай болсноор зардлаа хэмнэж чадна гэж үзэж байгаа аж.

 
«ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл»

JPAGE_CURRENT_OF_TOTAL

ЗУРГИЙН ЦОМОГ


 



СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 


 

"АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №31 2021 
 №30 2020  №29 2020 
№28 2019  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004

 

  


ӨнөөдөрӨнөөдөр149
зочидзочид418873

© 2009-2021 Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн. Хуулиар хамгаалагдсан.