НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

“Зүүн хойд Азийн эрчим хүчний аюулгүй байдал” сэдвээр лекц уншлаа PDF Хэвлэх

 ОХУ-ын шинжлэх ухааны академийн дорно дахины судлалын хүрээлэнгийн монгол солонгос судлалын хэлтсийн эрхлэгч доктор, профессор Александр Валентинович Воронцов “Зүүн хойд Азийн эрчим хүчний аюулгүй байдал” сэдвээр 2013 оны 10 дугаар сарын 02-нд тус сургуулийн эрдэмтэн судлаачид, багш, сонсогч, оюутнуудад лекц уншлаа. Тус лекцэнд БХЯ, ЗХЖШ-ын төлөөлөл оролцсон.

            Лекцийн эхний хэсэгт Зүүн хойд Ази дахь эрчим хүчний хэрэглээ түүний ирээдүйн чиг хандлагын талаар байсан бөгөөд Зүүн хойд Азийн бүс нутаг нь эрчим хүчний хэрэглээгээр тэргүүлэх бүс нутаг болсныг тэмдэглээд уг хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа, түүнтэй холбогдуулан аюулгүй байдлын асуудал, тэр дундаа эрчим хүчний нөөцийн тээвэрлэлтийн асуудал онцгой анхаарал татаж байгааг хөндөж ярилаа. Тухайлбал, 2009 оны Дэлхийн эрчим хүчний тойм мэдээгээр эдийн засгийн өндөр хөгжилтэй БНХАУ /эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд 2-р байр, эрчим хүчний түүхий эдээс 50%-ын хамааралтай/, Япон /эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд 3-р байр, эрчим хүчний түүхий эдээс 99%-ын хамааралтай/, БНСУ / эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд 11-р байр, эрчим хүчний түүхий эдээс 97%-ын хамааралтай/ улсуудын эрчим хүчний хэрэглээ жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа, 2020 он гэхэд дээрх хэрэглээ 70-100 хувиар нэмэгдэнэ хэмээн үнэлсэн нь дээрх хэрэглээг дагаад түүхий эдийн нөөцөөс хамааралтай байх, эрчим хүчний аюулгүй байдлын асуудал хэрхэн өрнөж буйг баримт түшин ярилаа.

Зүүн хойд Ази дахь бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг ОХУ тэргүүлж буйг мөн тэрээр тайлбарлаад ОХУ-ын эрчим хүчний салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлогод ОХУ-ын сибирь, алс дорнодын бүс нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд гео-улс төрийн байрлал, эрчим хүчний нөөцөө ашиглах, түүн дотроо ихээхэн нөөц бүхий байгалийн хийгээр (Сахалин төсөл-1100 км урт) БНХАУ-аар дамжуулан эрчим хүчний хэрэглээний байнгын өсөлттэй БНСУ-ыг хангах асуудлыг дэлгэрэнгүй ярив. Байгалийн хийн тээвэрлэлтийг төмөр зам, хийн хоолой байгуулах замаар шийдвэрлэх, тэдгээрийн аюулгүй байдал, эдийн засгийн асуудлыг хөндсөн нь сонсогчдын сонирхолыг татлаа.  

ОХУ-аас БНХАУ, БНСУ-ыг чиглэсэн хийн хоолой барих төсөл ид өрнөж байгаа ба Зүүн хойд Азийн улс орнууд энэ төсөл дээр оролцох сонирхолтой байдгийг онцолж, Монгол БНАСАУ-ын уг хийн хоолойг өөрийн нутаг дэвсгэр дээгүүр дайруулан гаргуулах сонирхолтой байсныг мөн тэмдэглэв. Хэдийгээр дээрх сонирхол эдийн засгийн хувьд тухайн улс орнуудад ашигтай хэдий ч аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй байж болохыг доктор Воронцов тэмдэглэв.

Лекцийн дараагаар багш судлаачид доктор, профессор Александр Валентинович Воронцовоос “ОХУ-ын хэрэгжүүлж буй хийн хоолой байгуулах төсөл нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дайруулбал эдийн засгийн хувьд асар их хэмнэлттэй. Яагаад Монгол Улсыг тойрсон ашиггүй хувилбарыг сонгож байгаа юм бэ?, Эрчим хүчний нөөцийг дагасан эрсдэл Монгол Улсын хувьд судлаачийн байр сууринаас хэрхэн харагдаж байна? Таны хариуцсан салбар болох Монгол судлалыг хөгжүүлэх талаар ОХУ-ын зүгээс ямар ажил, арга хэмжээ авч байна вэ?” зэрэг сонирхсон асуултандаа хариулт авснаар лекцийн ажиллагаа өндөрлөлөө.

БХИС-ын эрдэмтэн судлаачид, багш, сонсогч, оюутнуудад хийсэн энэхүү лекц нь ОХУ-ын зүгээс Зүүн хойд Азийн бүс нутагт эрчим хүчний нөөцийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны чиглэлээр хийсэн цаг үеийн, шинэ мэдээ мэдээлэл болж чадлаа.

 

 
Хятадын Тэнгисийн цэргийн хүчнийхэн гурван тэнгист сургуулилт хийнэ PDF Хэвлэх
2013 оны 1-р сарын 31, Пүрэв гариг, 10:09

Хятадын тэнгисийн цэргийн хүчнийхэн Шар, Өмнөд-Хятадын болон Зүүн-Хятадын тэнгисүүдэд гурван хөлөг онгоцыг хээрийн сургуулилт хийхээр илгээсэн тухай Хятадын БХЯ-ны мэдэгдэлд дурджээ. Хөлөг онгоцнууд 20 гаруй сургуулилт явуулахын зэрэгцээ тэнгисийн цэргийн сөргөлдөөн, эргээс алслагдсан байлдааны болоод тэнгисийн эрхийг хамгаалах зэргээр сургуулилт явуулах ажээ. Шар тэнгис, Зүүн-Хятадын болон Өмнөд-Хятадын тэнгисүүдийн сургуулилтууд нь Мияко хоолойд буюу Японы Окинава арлаас өмнө зүгт болон Тайваний уснаас урагш явуулахаар төлөвлөж байна. Нөгөөтэйгүүр, өрнөдийн ХМХ-үүдийн уламжилж байгаагаар, Хятадын ТЦХ-ийхний сургуулилтууд нь Японтой болон өмнөд-азийн нутаг дэвсгэрийн маргаантай орнуудтай ойр явагдах ажээ.

 
Орос улс дэлхийг сансраас учирч мэдэх аюулаас хамгаалах системийг боловсруулж байна PDF Хэвлэх
2013 оны 1-р сарын 31, Пүрэв гариг, 10:08

Академич Макеевын нэрэмжит Улсын пуужингийн төвийн мэргэжилтнүүд тив хоорондын баллистик пуужинг дэлхийд аюул учруулж мэдэх сансрын биетийг устгах аппаратыг тээхэд ашиглах төлөвлөгөөтэй байна гэж мөн төвийн дэд ерөнхий зохион бүтээгч Сергей Молчанов мэдээлэв. Түүний хэлснээр оросын мэргэжилтнүүд жижиг гаригийг устгах буюу дэлхийд аюулгүй зайд шилжүүлэхэд «Хавх» хэмээх сансрын аппаратыг хэрэглэж, тагнуулын тусгай аппаратаар жижиг гаригийн бүтэц, матералыг судлахыг санаачилжээ.

 
БНАСАУ-ын эсрэг НҮБ-ын хоригийг өргөөжүүлэх нь Пхеньян, Хятад улсын хоорондын эдийн засгийн харилцаанд нөлөөлөхгүй PDF Хэвлэх
2013 оны 1-р сарын 31, Пүрэв гариг, 10:07

БНАСАУ-ын эсрэг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хоригийг өргөжүүлэх нь тус улсаас манай оронтой тогтоосон худалдаа-эдийн засгийн харилцаанд нөлөөлөхгүй гэж БНХАУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломат дээд сургуулийн Стратегийн удирдлагын төвийн удирдагч Су Хао ИТАР-ТАСС агентлагад өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. Солонгосын хойгт цөмийн туршилт хийхийг Хятад улс эсэргүүцэж байна гэж шинжээч тайлбарлан хэллээ. Үүний хамт Умард Солонгосын эсрэг хоригийг өргөжүүлэх асуудлыг дан НҮБ-ын АЗ-ийн хүрээнд шийдвэрлэх ёстой гэж Бээжин үзэж байгааг тэрээр тэмдэглэв. Хятад Умард Солонгосын хооронд худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа Солонгосын хойгийн байдалд нааштай нөлөөлж, энх амгалан тогтонги байдалд тус дөхөм үзүүлж байна гэж шинжээч нэмж хэлэв.

 
АНУ-ын командлал нисэгчгүй нисдэг аппаратын баазыг Мали улсын хил орчимд байгуулах төлөвлөгөөтэй байна PDF Хэвлэх
2013 оны 1-р сарын 31, Пүрэв гариг, 10:06

АНУ-ын цэргийн командлал нисэгчгүй нисдэг аппаратын баазыг Африкийн баруун-хойд хэсэгт байгуулах төлөвлөгөөтэй байна. Бүс нутагт «Аль-Каида» болон түүний хань хамсаатнуудын ажиллагааны тухай тагнуулын мэдээ баримт авах нисэгчгүй нисдэг аппаратуудыг баазад байрлуулна. Түүнийг Мали улсын зүүн хил орчмын Нигерийн нутаг дэвсгэрт байгуулах бололтой. Одоо энд францын цэрэг лалын зэвсэгт бүлгүүдийн эсрэг ажиллагаанд оролцож байна. Саналыг сайшаавал америкийн 300 орчим цэргийг Нигерт татан шилжүүлэх тухай үүний өмнө америкийн «Нью-Йорк таймс» сонин мэдээлсэн билээ. Түүнээс гадна ийм баазыг Буркина Фасод байгуулах хувилбрыг авч үзэж байна. Үүний хамт АНУ цэргийн албан хаагчдаа Хойд Африкт цэргийн ажиллагаанд оролцуулах гээгүйг Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд батлан илэрхийлэв.

 
Беньямин Нетаньяхугийн нам ялалт байгууллаа PDF Хэвлэх

Израилийн Кнессет буюу парламентын 19 дэх удаагийн сонгууль энэ сарын 22-нд болж өнгөрлөө. Тус улсын Сонгуулийн хорооноос ялагчийг зарласан байна.

Сонгуульд Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн тэргүүлдэг Ликуд бүлэг ба Израиль бидний орон намаас бүрдсэн улс төрийн эвсэл нийт сонгогчдын 23.25 хувийн санал авч парламентын 120 суудлаас 31-ийг авснаар эвслийн засгийн газар байгуулах эрхтэй боллоо.

Энэхүү үзүүлэлт нь Ерөнхий сайдын тэргүүлсэн эвслийн төсөөлснөөс нэлээд доогуур үр дүн юм. Тэд 19 суудал авсан Йеш Атид, 15 суудал авсан эрх зүйн намтай хамтран эвслийн засгийн газар байгуулна. Ингэснээр Беньямин Нетаньяхугийн хувьд засгийн газраа эмхлэн байгуулахад багагүй хүндрэлтэй болсон байна.

Олон улсын ажиглагчдын ярьснаар шинэ нам хүчнүүд энэ удаагийн сонгуульд нэлээд амжилттай оролцсон нь израильчуудыг хуучин нам хүчнээс залхсаныг харуулж байгаа аж. Беньямин Нетаньяхугийн хувьд улс орныхоо тогтвортой байдлыг хангаж, өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн цэрэг стратегийн бодлогоо цаашид үргэлжлүүлж, Ираны болзошгүй аюулаас сэргийлэхийг хүсэж байгаа юм.

Беньямин Нетаньяху засгийн эрхэнд гарах бүр Израйль Палестины харилцаа мууддаг талтай. Тэрээр Палестины тусгаар улсын талаарх төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг бөгөөд нилээд хатуу байр суурь баримталдаг юм.

Ирэх жилүүдэд Израйль Палестины харилцаа улам бүр муудах төлөв харагдаж байна.

 
Хойд Солонгосын тагнуулч баригдлаа PDF Хэвлэх

Хоёр хоногийн өмнө тус улсад тагнуулаар ажиллаж  амьдарч байсан Хойд Солонгосын тагнуулчийг саатуулсан билээ. Эх орноосоо дүрвэн гарсан Хойд Солонгосын иргэд дундаас тус улсад хамгийн өндөр албан тушаал буюу төрийн ажилтан хэмээх албыг хааж байсан тагнуул гэгдэх Юү (33) , 2004 онд Өмнөд Солонгос улсад дүрвэн ирсэн нэгэн бөгөөд тус улсад дэндүү сайн дасан зохицон амьдарч байсан тул хариуцаж байсан Өмнөд Солонгос байцаагч нь хүртэл түүнийг өргөмөл хүүхдээ хэмээн үзэж байсан ажээ.

Хойд Солонгосын тагнуулч Юү нь хятад улсад төрсөн Солонгос үндэстэн хэдий ч  Хойд Солонгост байх ах дүүсийнхээ гар дээр өссөн хятад болон Солонгос хэл бүрэн эзэмшсэн гэнэ. Тэрээр насанд хүрсэн хойноо хятад улсад буцаж ирэн амьдарч байсан хятад улсын паспортай нэгэн бөгөөд   Хойд Солонгосоос дүрвэгчдийн тоонд  багтан  тус улсад  ирж чадсан төдийгүй , саяхан болтол  Өмнөд Солонгос улс дахь Хойд Солонгосын дүрвэгсдийн асуудлыг хариуцсан төрийн  ажилтан болсон цорын ганц  хүн нь байжээ.

Ажлаа хийж байх хугацаандаа хятад болон Хойд Солонгос руу олон ч удаа зорчиж ,Өмнөд Солонгос улсад дүрвэн очсон Хойд Солонгосчуудын мэдээллийг өөрийн биеэр аваачиж өгдөг байсан тагнуул Юү нь , Хойд Солонгосоос дүрвэгсдийн  эрх ашгийг хамгаалах олон нийтийн сайн дурын байгууллагуудын хөдөлгөөн , жагсаал, уулзалт зэргийг зохион байгуулдаг үнэнч шударга гэгддэг ажилтан байсан байна.

Сөүл хотын дарга Пак Вон Сүгийн гадаадын иргэд болон Хойд Солонгосоос дүрвэгсдэд үзүүлэх нийгмийн халамжийг үзүүлэх, тэднийг өндөр албан тушаалд  томилох зэрэг ажлуудын эхлэлийг тавьснаас болж ийнхүү гадаадын тагнуулуудыг ажиллуулах боломж олголоо хэмээн олон иргэд үзэж байгаа бөгөөд  одоогоор тус улсад дүрвэн ирээд буй 25 мянган Хойд Солонгосын дүрвэгсдийн мэдээлэл түүгээр дамжин эх оронд нь очсон гэж үзэж болох юм байна.

 
«ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл»

JPAGE_CURRENT_OF_TOTAL

ЗУРГИЙН ЦОМОГ


 



СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 


 

"АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №31 2021 
 №30 2020  №29 2020 
№28 2019  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004

 

  


ӨнөөдөрӨнөөдөр145
зочидзочид418869

© 2009-2021 Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн. Хуулиар хамгаалагдсан.