НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Хамтарсан эрдэм шинжилгээний хурал PDF Хэвлэх

БНСУ-ын Сөүл хотноо 2014 оны 12 дугаар сарын 01-05-ний өдрүүдэд БНСУ-ын Батлан хамгаалахын дүн шинжилгээний хүрээлэн, Монгол Улсын Батлан Хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хамтарсан эрдэм шинжилгээний хуралд БХЭШХ-ийн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, хурандаа Ц.Дэмчигсүрэн, Дайн, цэргийн урлаг судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Дашзэвэг, Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан ахлах дэслэгч Т.Сүхбаатар, БХИС-ийн захирлын туслах, хуулийн зөвлөх дэслэгч Д.Мөнх-Өнөр нар оролцлоо.

12 сарын 2 ны өдөр KIDA буюу БНСУ-ын Батлан хамгаалахын дүн шинжилгээний хүрээлэнгийн төв байраар зочлон, тус хүрээлэнгийн музейг үзэж танилцсанаар хурлын үйл ажиллагаа эхлэсэн.

Хурал үндсэн 3 хэсгээс бүрдэж байлаа. Хурлын нэгдүгээр үед Монгол Улсын талаас дэслэгч Д.Мөнх-Өнөр “Зүүн хойд Азийн аюулгүй байдал ба Монгол Улсын санаачлага”, БНСУ-ын талаас Ин Хю Сөүл “Солонгосын хойг дахь АНУ-ын байр суурь”, хоёрдугаар үед Монгол Улсын талаас эрдэм шинжилгээний ажилтан Ц.Дашзэвэг “Солонгосын хойгийн хямрал ба Монгол Улсын үүрэг оролцоо”, БНСУ-ын талаас Кёнхи их сургуулийн багш доктор профессор Ким Хён “Солонгосын хойгт энх тайван тогтооход хөрш орнуудын үүрэг оролцоо”, хурлын гуравдугаар хэсэгт Монгол Улсын талаас эрдэм шинжилгээний ажилтан ахлах дэслэгч Т.Сүхбаатар “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын орчин”, БНСУ-ын талаас Вүү Хён Вок “БНСУ-Монгол Улсын Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, ирээдүйн явцын үнэлгээ” сэдвээр тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.

 
БХЭШХ-ИЙН БАГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ PDF Хэвлэх

Монголын “Шинжлэх ухааны ажилтны өдөр”, БХЭШХ-ийн 35 жилийн ойн арга хэмжээний хүрээнд БХЭШХ-ээс 10 гаруй эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиудын дунд гар бөмбөг, ширээний теннис, шатрын тэмцээнийг амжилттай зохион байгуулж явууллаа. Шатрын тэмцээнд 10 багийн 30 тамирчин оролцсоноос спортын мастер, хурандаа Ж.Болдбаатар ахлагчтай Хууль Сахиулахын Их сургуулийн баг алтан медаль, Үндэсний тагнуулын академийн баг мөнгөн медаль, доктор, профессор А.Хүү-Ухнаа ахлагчтай Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн баг хүрэл медалийг тус тус хүртлээ.   Тус тэмцээнд Монголын шатрын холбооны дэд тэргүүн, Стратегийн судалгааны хүрээлэнгийн дэд захирал, спортын мастер Ч.Чулуунбаатар зэрэг спортын мастер 4, нэгдүгээр зэрэгтэй 7 тамирчин оролцсон нь тэмцээний чансааг харуулж байлаа. Тэмцээний ерөнхий шүүгчээр Цэргийн боловсрол, сургалт судалгааны төвийн дарга, доктор, профессор Т.Соронзонболд, нарийн бичгийн даргаар доктор, профессор П.Цэдэв нар ажиллав

 
Цэргийн түүхч Д.Гомбосүрэнгийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын ажиллагаа болов PDF Хэвлэх

 Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, цэргийн түүхч Д.Гомбосүрэнгийн нэрэмжит цэргийн түүхийн судалгааны шилдэг бүтээлд олгох шагналыг гэр бүл, үр хүүхдүүдээс нь санаачлан бий болгосон бөгөөд анхны шагналыг 2012 онд олгож байсан юм. Энэхүү шагналыг хоёр жил тутамд цэргийн түүхийн шилдэг бүтээлд олгож байхаар тогтсон бөгөөд 2014 оны шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол 5 дугаар сарын 14-нд БХИС-ийн “Их эе” танхимд боллоо.

Цэргийн түүхч Д.Гомбосүрэнгийн нэрэмжит цэргийн түүхийн судалгааны шилдэг бүтээл олгох ёслолын ажиллагаанд түүний охин Г.Тэмүүлэн, хүү Г.Хэрлэн, БХЯ-ны ШУТЗ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, хошууч Л.Оюунцэцэг, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн орчин үеийн монголын түүхийн салбарын эрхлэгч доктор, дэд профессор Н.Хишигт, тус хүрээлэнгийн Монголын эртний түүх, сурвалж судлалын салбарын эрхлэгч доктор С.Өлзийбаяр, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, түрүү төмрийн үеийн археологийн судалгааны секторын эрхлэгч, доктор Н.Батболд, БХИС-ийн захирал хошууч генерал, дэд профессор Я.Чойжамц, эрдэм шинжилгээ, доктор, магистрын сургалтын албаны дарга, доктор, дэд хурандаа Ж.Хүрэл, Нийгэм хүмүүнлэгийн тэнхимийн багш нар, БХЭШХ-ийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал О.Үржин, тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцлоо.

Энэ жилийн нэрэмжит шагналаар Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатан судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Новосибирскийн Улсын их сургуулийн Археологи, угсаатан судлалын тэнхимийн эрхлэгч, Оросын Байгалийн ШУА-ийн академич, археологич, зэвсэг судлаач Ю.С.Худяков, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, түрүү төмрийн үеийн археологийн судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтан доктор Н.Эрдэнэ-Очир нарын туурвисан “Военное дело древних кочевников Монголии (II тысячлетия-III век до.н.э)” хэмээх хамтын бүтээл шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

 
Цэргийн тҮҮХЧ Д.ГОМБОСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫН ЭЗЭН ТОДРОВ PDF Хэвлэх

БХЭШХ-ээс хоёр жил тутам цэргийн түүхийн шилдэг бүтээл шалгаруулж, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, цэргийн түүхч Дэндэвсүрэнгийн Гомбосүрэнгийн нэрэмжит шагналыг олгодог уламжлалтай. Анхны шагналыг 2012 онд доктор, профессор Г.Мягмарсамбуу “Монгол цэрэг, цэргийн жанжид” хэмээх дөрвөн боть бүтээлээрээ хүртсэн юм.

Энэ жилийн нэрэмжит шагналыг Ю.С.Худяков, Н.Эрдэнэ-Очир нарын хамтран туурвисан “Военное дело древних кочевников Монголии (II тысячелетие-III век до н.э.)” бүтээлд олгохоор болов.

Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ю.С.Худяков нь Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатан судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Новосибирскийн Улсын их сургуулийн Археологи, угсаатан судлалын тэнхимийн эрхлэгчээр ажилладаг, Оросын Байгалийн ШУА-ийн академич, археологич, зэвсэг судлаач эрдэмтэн юм.

Н.Эрдэнэ-Очир нь Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилладаг, 2001 онд түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан, археологич, зэвсэг судлаач, залуу эрдэмтэн юм.

 
ШУА-Н БАГА ЧУУЛГАНД БХИС ГИШҮҮНЧЛЭЛТЭЙ БОЛЛОО PDF Хэвлэх

 Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн (ШУА) Нийгмийн ухааны Бага чуулган 2014 оны 1 дүгээр  сарын 14-ний өдөр хуралдлаа. Энэ хуралдаанаар Бага чуулганы гишүүнийг сонгох асуудал хэлэлцэж, сонгон шалгаруулалтанд  8 эрдэмтэн нэр дэвшсэнээс Цэргийн шинжлэх ухаанаар Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Дайн, Цэргийн урлаг судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ш.Паламдорж нэр дэвшиж, ШУА-ийн Бага чуулганы гишүүнээр сонгогдлоо.

 БХИС-ийн Хүндэт доктор, профессор Ш.Паламдорж Таны эрдэм судлалын ажилд тань өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хамт олон

 
Хамтарсан эрдэм шинжилгээний хурал PDF Хэвлэх

 БНСУ-ын нийслэл Сөүл хотноо 2013 оны 12 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд явагдсан БНСУ-ын Батлан хамгаалахын дүн шинжилгээний хүрээлэн, Монгол Улсын БХЭШХ-ийн хамтарсан эрдэм шинжилгээний хуралд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, хошууч генерал О.Үржин, Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний  ажилтан, доктор, профессор Х.Шагдар, Дайн, цэргийн урлаг судлалын төвийн эрдэм шинжилгээний  ажилтан, дэд хурандаа Д.Содномцог, орчуулагчаар БХИС-ийн Захирлын туслах Д.Мөнх-Өнөр нарын бүрэлдэхүүн оролцоод ирлээ.

Энэхүү хамтарсан эрдэм шинжилгээний хуралд БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний  ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор Х.Шагдар “Чингис хааны дэлхийн цэргийн урлагт оруулсан хувь нэмэр”, Дайн, цэргийн урлаг судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, дэд хурандаа Д.Содномцог “Хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны бодлого, зорилт, үйл ажиллагаанд хийсэн шинжилгээ, 2014 оны ажлын төлөвлөлт” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв. Хурлын төгсгөлд хоёр тал 2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар харилцан тохиролцож шийдвэрлэсэн байна.

 
БХЭШХ-ИЙН ТАМИРЧИН МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ PDF Хэвлэх

Галын бэлтгэлийн тэнхимийн анхны дарга, бэлтгэл дэд хурандаа С.Цэрэнсодном агсны нэрэмжит “Мэргэн буудагч-2013” тэмцээнд БХЭШХ-ийн хурандаа Б.Ганбат, дэд хурандаа Н.Пүрэвдорж, дэд хурандаа Д.Содномцог, дэд хурандаа Ц.Дунгармаа, ахлах дэслэгч С.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид амжилттай оролцлоо.

Мэргэн буудагчийн винтов (СВД)-ийн буудлагын төрөлд оролцсон БХЭШХ-ийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан дэд хурандаа Н.Пүрэвдорж 12 оноогоор мөнгөн медаль хүртэж, БХИС-ийн түүхт 92 жилийн ойд бэлэг барилаа.

 
«ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл»

JPAGE_CURRENT_OF_TOTAL

ЗУРГИЙН ЦОМОГ


 



СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 


 

"АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №31 2021 
 №30 2020  №29 2020 
№28 2019  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004

 

  


ӨнөөдөрӨнөөдөр143
зочидзочид418867

© 2009-2021 Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн. Хуулиар хамгаалагдсан.