НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав PDF Хэвлэх

Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойн хүрээнд “Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, ОХУ-ын Холбооны гүйцэтгэх засаглалын Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвтэй хамтран Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд 2020 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...
 
Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд PDF Хэвлэх

БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатар Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан “Болор ирээдүй” хүний хөгжлийн сангийн “Крымийн зун” баримтат кино, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевикийн “Ялалтын үнэ цэн" баримтат кинонд тус тус оролцлоо. Мөн ОХУ-ын Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран И-Март худалдааны төвд гаргасан "Дэлхийн 2-р дайны үед ЗСБНХУ-д Монголын ард түмнээс өгч байсан тусламжийн бэлэг" үзэсгэлэнгээс шууд ярилцлага (Live) өгч 4,2 мянган хүнд хүргэв.

 
Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо PDF Хэвлэх

БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатар 2020 оны 5 сарын 7 нд Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт “Эх орны дайн ба Монгол Улсын оролцоо” сэдвээр ярилцлага өгөв.

 “Эх орны дайн ба Монгол Улсын оролцоо” ярилцлага унших ->

 
Монгол Улсын Үндэсний номын сан, МУИС-ийн номын санд ном хандивлав. PDF Хэвлэх



"Дэлхийн номын өдөр"-ийг тохиолдуулан Монгол Улсын Шинжлэх ухааны Академаас зохион байгуулж буй "ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН" шинэ ном хандивлах, танилцуулах үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Үндэсний номын сан, МУИС-ийн номын санд БХЭШ-ийн эрдэмтэн, судлаачдын бүтээлүүдийг хандивлав.

 
Докторын диссертацуудыг төвийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэж, санал, зөвлөмж өгөв PDF Хэвлэх

ҮБХИС-ийн докторант, БХЯ-ны ХШҮДАГ-т ахлах мэргэжилтэн, хурандаа Л.Баатарын “Мотобуудлагын бригад хориглох байлдаанд ар талын хангалтыг зохион байгуулж явуулах нь” (тусгай чиглэлд) сэдэвт, ҮБХИС-ийн докторант, ҮБХИС-ийн сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал, хурандаа Д.Баасандамбын “Зэвсэгт хүчний цэргийн сургалтыг боловсронгуй болгох арга зам” сэдэвт, ҮБХИС-ийн докторант, ЗХЖШ-ын БСТГ-ын ахлах мэргэжилтэн, хурандаа Р.Энхболдын "Орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах арга зам" сэдэвт докторын диссертацуудыг төвийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэж, санал, зөвлөмжийг өгөөд байна.

 
“Цэргийн операцын урлаг” нэг сэдэвт, хамтын бүтээл PDF Хэвлэх

Цэргийн урлаг судлалын төв нь 2020 оны 1 дүгээр улиралд гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу судалгаа, шинжилгээний ажлыг явуулж ирээд байна. Үүнд БСШУСЯ-ны ШУТС-ийн захиалгат “Үндэсний цэргийн урлаг, тактикийн асуудалд II”  судалгааны ажлын үр дүнд “Цэргийн операцын урлаг” нэг сэдэвт, хамтын бүтээл туурвиж 2020 оны 4дүгээр сарын 30-ны өдөр ЗХЖШ-ын удирдлагад хүлээлгэн өгөх ажлыг зохион байгууллаа. Энэхүү хамтын бүтээл маань ЗХЖШ-ын 100 жилийн ойд зориулагдсанаараа онцлог төдийгүй ЗХЖШ-ын 100 жилийн ойд төлөвлөгдсөн ажлуудын анхдагч ажлуудын нэг болоод байна.  

 
“Стратегийн төлөвлөлт-Зэвсэгт хүчний хөгжлийг тодорхойлох нь” эрдэм шинжилгээний хурал PDF Хэвлэх

Дэлгэрэнгүй...
 
«ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл»

JPAGE_CURRENT_OF_TOTAL

ЗУРГИЙН ЦОМОГ

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 

 "АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №29 2020 
№28 2019  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004
ӨнөөдөрӨнөөдөр67
зочидзочид368290

Вэб холбоос

Хуулиар хамгаалагдсан болно  2011.  Батлан Хамгаалах Эрдэм Шинжилгээний Хүрээлэн