НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА. PDF Хэвлэх
2019 оны 8-р сарын 30, Баасан гариг, 10:06

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Батлан хамгаалах, Цэргийн шинжлэх ухаан, аюулгүй байдлын чиглэлээр  магистр болон түүнээс дээш зэрэг эзэмшсэн;
  • Зэвсэгт хүчинд 10-аас доошгүй жил алба хаасан;
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршлага, заах арга зүйтэй;
  • Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
  • Гадаад хэлний мэдлэгтэй /Орос, Англи г.м./;

 Бүртгэл:

2019  оны 09 дүгээр сарын 02-10-ны өдрүүдэд БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН, 303 тоот.

Бүрдүүлэх материал:

  • Бакалавр, магистр, докторын дипломын баталгаажуулсан хуулбар;
  • Төрийн албан хаагчийн анкет /Маягт №1/;
  • БХЯ, ЗХЖШ-ын зөвшөөрөл;
  • Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар;
  • 2 хувь цээж зураг;
  • Бусад баримт бичгийн хуулбар.

Холбогдох албан тушаалтан:

БХЭШХ-ийн референт : 453942, 90881133.

 
“ХАЛХЫН ГОЛЫН ДАЙН-80” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА PDF Хэвлэх


Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Оросын Холбооны Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 онд орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх, зохион байгуулах Засгийн газрын хороо, Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу “Халхын голын дайн - 80” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ҮБХИС-ийн Олон улсын хурлын танхимд 2019 оны 8-р сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...
 
Батлан хамгаалах Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдмийн хамт олноос PDF Хэвлэх

 

Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдмийн хамт олноос

Улаанбаатар хот.                                                                                                      2019 оны 1 дүгээр сарын 25

Эрхэм хүндэт ахмадуудынхаа амар амгаланг айлтгаж, ирж буй XYII жарны “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилдээ аз хийморьтой, эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

Ирж буй Шороон гахай жил Та бидний хувьд олон тэмдэглэлт үйл явдал тохиож байна. Орчин цагийн цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэх цэргийн эрдэм судлалын ажлын анхны (нэгж цэргийн түүх судлалын төвийг байгуулсан) суурийг тавьснаас хойш нэгэн жаран болжээ. Харин Батлан хамгаалах яамны бүтцэд Цэргийн эрдэм шинжилгээний институтыг байгуулснаас хойш 40 жил, БХЯ-ны ШУТЗ-ийг байгуулснаас хойш 30 жил өнгөрсөн байна. Эдгээр байгууллагуудын тэгш ойг тэмдэглэж өнгөрүүлэх ажлын хүрээнд Та бидэнд хийж бүтээх ажил нэлээд байна.

БХЭШХ-ийн эрдмийн хамт олон эдгээр ойг угтаж дараах гурван цогц бүтээл туурвилыг Та бүхэнтэй хамтран туурвих саналтай байгаа юм. Үүнд: 1. “Цэргийн эрдэм судлал нэгэн жаранд”  гэсэн нэртэй түүхийн бүтээл; 2. “Цэргийн эрдэм судлал нэгэн жаранд түүхчилсэн зургийн цомог” гэсэн  альбом; 3. “Цэргийн эрдэмтдийн дурсамж”  гэсэн эмхэтгэл. Та бүхний дээрх бүтээл туурвилд оролцох оролцоо, хувь нэмэр их юм аа.

Нэг. Бүтээлийн товч агуулга нь:

  1. “Цэргийн эрдэм судлал нэгэн жаранд”  гэсэн нэртэй бүтээлд: цэргийн эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдынхаа бүтээл, туурвилаа багцалж үнэлж дүгнэх; эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтдийнхээ бүтээл туурвилаас онцгой зарим ач холбогдол, үр өгөөжийг тэмдэглэх,  эрдэм шинжилгээний байгууллагууд, тэдгээрийн тогтолцоо, үйл ажиллагааг он дарааллаар түүхчлэн бичих, эрдэм шинжилгээний байгууллагуудад ажиллаж байсан ахмадууд, одоо ажиллаж буй хүмүүсийн эрдмийн ажлын агуулгыг түүхэнд тодотгон оруулж, мөнхжүүлэх, алдаршуулах.
  2. “Цэргийн эрдэм судлал нэгэн жаранд түүхчилсэн зургийн цомог”  гэсэн альбомд:  цэргийн эрдэм шинжилгээний байгууллагуудыг удирдаж, цэргийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулсан захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга болон шинжлэх ухааны доктор (Sc.D), цэргийн ухааны доктор (Ph.D)-ууд, төв (сектор)-ийн дарга нар, эрдэм шинжилгээний ажилтан, туслах ажилтнуудын тухай зураг, дэлгэрэнгүй тайлбар зэргийг багтаах.
  3. “Цэргийн эрдэмтдийн дурсамж”  гэсэн нэртэй дурсамжийн эмхэтгэлд: Ахмадууд болон эрдэм шинжилгээний ажилтнуудын дурсамжийг оруулах юм. Нэг.Захирлууд, эрдэмтэн нарийн бичгийн дарга нарын дурсамж; Хоёр.Төв (сектор)-ийн дарга нарын дурсамж; Гурав. Шинжлэх ухааны доктор (Sc.D), доктор (Ph.D)-уудын дурсамж; Дөрөв. Судлаачдын дурсамж; Тав. Туслах ажилтнуудын дурсамжийг оруулах бөгөөд тухайн үед хамт ажиллаж байсан бие бүрэлдэхүүн, тэдгээрийн он, цаг, хугацааг тодорхой бичих нь чухал байх болно.

Хоёр. Ахмадууд болон БХЭШХ-ийн судлаачид хэрхэн оролцох тухай товч танилцуулга:

  1. "Цэргийн эрдэм судлал нэгэн жаранд”  гэсэн нэртэй бүтээлд: ахмадууд болон БХЭШХ-ийн судлаачид өөр өөрсдийн эрхэлж явуулсан гол гол судалгаа, эрдэм шинжилгээнийхээ бүтээл болон эрдэм шинжилгээний хурлын талаар, тэдгээрийн ач холбогдол, үр өгөөж, цэргийн амьдрал, практикт нэвтрүүлсэн байдлыг бичнэ. 1-4 нүүрийн хэмжээтэй материал байна;
  2. "Цэргийн эрдэм судлал нэгэн жаранд түүхчилсэн зургийн цомог”  альбомд: ахмадууд болон БХЭШХ-ийн судлаачид өөр өөрсдийн өнгөт цээж зураг, өөрийн түүх, эрдэм судлалын бүтээлийн жагсаалт, тэдгээрээс нэгээс хоёр ширхэг гол бүтээлийн зураг, хүрээлэн, төвүүдийн тэмдэглэлт үйл явдлыг харуулсан зураг, баримт бичгийн хуулбар байж болно; Нэг хүний ганцаарчилсан зураг – 1, гэр бүл, хамт олонтойгоо авахуулсан бол – 2-3 ш байна.
  3. "Цэргийн эрдэмтдийн дурсамж”-д  бүх амхадууд болон БХЭШХ-ийн судлаачид өөр өөрсдийн дурсамжийг бичиж өгнө. Багтаамж нь А4 цаасны нэг талд 2-8 нүүр байж болно. Үсгийн фонд нь arial, хэмжээ нь 12 pt байна. Дурсамжийн агуулга нь: хамтран ажиллаж байсан эрдэмтэн, судлаачдын болон өөрийн эрдэм судлалын ажлыг явуулж байсан тухай, аргазүй, аргачлалтай холбоотой дурсамж байвал сайн. Өөрийн чинь удирдсан, оролцсон бүтээл, туурвилд хамтран ажиллаж байсан хүмүүсийнхээ оруулсан хувь нэмрийг дурсан бичиж болно.

Ахмадууд Та бүхэн өөр өөрсдийн харьяалагдаж байсан төв (сектор)-ийн дарга нартайгаа байнга холбоотой байж, дээрх материалаа төвүүдийн дарга нараар дамжуулан, эсвэл шууд хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), хурандаа Ч.Баттулгад энэ оны 5 дугаар сарын 1-ны дотор өгнө.


Холбогдох утас:

Хурандаа Б.Мөнхсайхан -99195474;

Хурандаа Ч.Баттулга - 89193676;

Бригадын генерал Ч.Сосорбарам - 99719700;

Хурандаа Т.Соронзонболд - 99020823;

Хурандаа  Ц.Гандорж - 99299073;

Дэд хурандаа Д.Содномцог - 88027028;

Ахмад Т.Сүхбаатар – 99064287;

Ш.Паламдорж – 99153000.


Цахим шуудан: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

 

Та бүхнийг хүндэтгэсэн:

БХЭШХ-ийн захирал, доктор (Ph.D), профессор, хурандаа Б.Мөнхсайхан

 
сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч байна PDF Хэвлэх

Манай хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлдэг "АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч байна.

 Сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийн судалгааны чиглэл:

  • Аюулгүй байдал
  • Батлан хамгаалах бодлого
  • Зэвсэгт хүчний хөгжил, шинэчлэл
  • Цэргийн сургалт, боловсрол 
  • Түүх, уламжлал

Өгүүлэл хүлээн авах, сэтгүүл хэвлэгдэх хугацаа:

  • Өгүүлэл хүлээн авах                2018.06.04 -2018.06.10

Сэтгүүлд ирүүлэх өгүүлэл дараах ерөнхий шаардлагыг хангасан байна:

Дэлгэрэнгүй...
 
БХЭШХ-ИЙН “ЦЭРГИЙН ТҮҮХ СУДЛАЛЫН ТӨВ”-ИЙГ ХУРАНДАА Д.ГОМБОСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО PDF Хэвлэх

Батлан хамгаалахын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/128 тоот тушаалаар Монгол Улсын Батлан Хамгаалах, Зэвсэгт хүчинд 30 гаруй жил сургалт, судалгааны байгууллагад байгууллагад ажиллаж залуу үеийг сурган хүмүүжүүлэх, эрдэмжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны олон арван бүтээл туурвисан ба Монгол Улсад цэргийн эрдэм шинжилгээний байгууллагыг үүсгэн байгуулж бэхжүүлэх, эрдэмтэн судлаачдыг сургаж бэлтгэх, тэдний онол арга зүйг дээшлүүлэх, батлан хамгаалах салбарын эрдэм шинжилгээ судалгааны ажлын чиглэлийг тодорхойлон эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үйл хэргийг мөнхжүүлэх зорилгоор Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн “Цэргийн түүх судлалын төв”-ийг цэргийн түүхч, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc,D) профессор, хурандаа Дэндэвсүрэнгийн Гомбосүрэнгийн нэрэмжит болгов.

Эрхид овгийн Дэндэвсүрэнгийн Гомбосүрэн 1937 онд Хэнтий аймгийн Хэнтий сумын нутаг Чандмань гэдэг газар төрсөн. 1969 онд ЗХУ-ын Москва хотод В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академи төгссөн. Улс төрийн ажилтан, түүхч мэргэжилтэй.

Д.Гомбосүрэн 1959-1962 онд Хөдөө аж ахуйн яаманд мэргэжилтэн, Дорнод аймгийн ХАА-н техникумд багш, 1962-1965 он, 1969-1974 онд МАА-ийн 065, 030 дугаар ангид нам, эвлэлийн ажилтан, ангийн захирагчийн улс төрийн орлогч, МАА-ийн Улс төрийн Газарт байцаагч, тасаг, хэлтсийн дарга, 1975-1980 онд Цэргийн Ерөнхий Дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, БХЯ-ны Цэргийн эрдэм шинжилгээний институтийн захирал (1980.06.14-1986.04.12), ЗХЖШ-ын орлогч, БХЯ-ны төв аппаратын улс төрийн хэлтсийн дарга (1986.04.12-1989.06.19), 1989-2011 онд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч (1991-1993), эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байв. Мөн 1974-1990 онд МАА-ийн Улс төрийн Газрын дэргэдэх Марксизм-Ленинизмийн оройн их сургуульд багшилж байсан.

Түүний гавъяа зүтгэлийг төр, засгаас өндөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, “Алтан гадас” одон, Байлдааны хүндэт медаль, Ардын хувьсгал, Зэвсэгт хүчний ойн медалиудиар шагнасан. Мөн ОХУ, Вьетнам, Куба улсын цэргийн медалиудаар шагнагдсан. Монгол Улсын Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдэг, БХЯ-ны хүндэт тэмдэг, Улсын Иргэний хамгаалалтын газрын хүндэт тэмдэгтэй.

Д.Гомбосүрэн ҮБХИС-ийн ахмад багш, сурган хүмүүжүүлэгч, авьяаслаг эрдэмтэн, удирдан зохион байгуулагч байсан бөгөөд тэрээр цэргийн түүхийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, цэргийн түүхийн ухааныг шинжлэх ухааны төвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, шавь сургалтаар олон арван эрдэмтэн сургаж бэлтгэсэн цэргийн түүхч хүн юм.

 
Бусад мэдээллүүд...

ЗУРГИЙН ЦОМОГ

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 

 "АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004
ӨнөөдөрӨнөөдөр61
зочидзочид305901

Вэб холбоос

Хуулиар хамгаалагдсан болно  2011.  Батлан Хамгаалах Эрдэм Шинжилгээний Хүрээлэн