Гадаад харилцаа, хамтын ажиллага Хэвлэх

Сүүлийн жилүүдэд тус хүрээлэнгийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа мэдэгдэхүйц өссөн. Тухайлбал, АНУ-ын Калифорнийн Монтерей дэх Тэнгисийн цэргийн сургуулийн дэргэдэх Иргэн-цэргийн харилцааны төв, Швейцарь улсын Женев дэх Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих төв, ОХУ-ын цэргийн шинжлэх ухааны хүрээлэн, Дорно дахины хүрээлэн, БХЯ-ны цэргийн түүхийн институц, БНХАУ-ын Харбины Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн, Номунхан судлалын төв, БНСУ-ын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын дүн шинжилгээний хүрээлэн, 731 дүгээр отрядыг судлах төв зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Калифорнийн Монтерей дэх Тэнгисийн цэргийн сургуулийн дэргэдэх Иргэн-цэргийн харилцааны төв, БНСУ-ын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын дүн шинжилгээний хүрээлэнтэй ажиллах санамж бичгийн хүрээнд хамтарсан сургалт семинар зохион байгуулах, хамтарсан ном бүтээл туурвих, судалгаа явуулах, бүтээл солилцох зэргээр ажиллаж байна.