НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Байлдааны зэвсэглэл, техник, технологи судлал, инновацийн төв PDF Хэвлэх

Төвийн эрхэм зорилго:
Зэвсэглэл, техник, материал хэрэгслийн талаарх харьцуулсан судалгаа хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг судалж, инновацийг хөгжүүлэх.

Үйл ажиллагааны зорилго:
Гадаад орнуудын зэвсэгт тэмцлийн хэрэгслийн харьцуулалт, Зэвсэгт хүчний зэвсэглэл, техник, хэрэгслийг зохион бүтээх, үйлдвэрлэх, сайжруулах, технологи нутагшуулах талаар судалгаа, туршилт явуулж, инновацийг хөгжүүлэх.

Үйл ажиллагааны гол зорилт:

  • Гадаад орнуудын зэвсэглэл, техник, технологид харьцуулсан судалгаа хийж, мэдээллийн нэгдсэн сан байгуулах;
  • Зэвсэгт хүчний зэвсэглэл, техник, материал хэрэгслийн чанар байдлыг судалж, сэргээн сайжруулах санал зөвлөмж боловсруулах;
  • Зэвсэгт хүчинд инноваци, өндөр технологийг нэвтрүүлэх судалгаа явуулах;
  •  Зэвсэглэл, техник зохион бүтээх, үйлдвэрлэх талаар судалгаа явуулж, батлан хамгаалах аж үйлдвэрийг хөгжүүлэх санал боловсруулах.

Түүхэн замнал
1995 онд Цэргийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэргэд “Эртний монгол цэргийн зэвсэг”-ийн талаар судалгаа хийх орон тооны бус хамтлаг байгуулагдсанаар үйл ажиллагааны эхлэл тавигдсан.
1997 онд хүрээлэнгийн харъяанд “Туршилт зохион бүтээх төв” байгуулагдаж төвийн даргаар хурандаа Г.Гүрбазар томилогдон таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн.

2009 оноос “Инновацийн төв”, 2010 оноос “Зэвсэг техник, инноваци судлалын төв”, 2016 оноос “Байлдааны зэвсэглэл, техник, технологи судлал, инновацийн төв” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус төв нь эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт зохион бүтээх нийт 41 төсөлт ажил гүйцэтгэсэн. Монгол Улсын Засгийн газрын захиалгатай 3 төсөл, Батлан хамгаалах яамны захиалгатай 18 төсөл, Зэвсэгт хүчний жанжин штабын захиалгатай 8 төсөл, сургууль, хүрээлэнгийн дотоодын төлөвлөгөөт 12 ажлыг амжилттай гүйцэтгэсэн байна.

Төвийн ажилтнууд 22 бүтээлийн загвар, 14 технологи боловсруулж туршилт, үйлдвэрлэл явуулан 50,0 сая төгрөгийг орлого оруулсан.

1997, 2006, 2007, 2009, 2011 онуудад сургууль, хүрээлэнгийн тэргүүний төвөөр шалгарч байсан.
Төвийн ажилтнууд дотоодын болон гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хурлуудад 8 илтгэл хэлэлцүүлж 16 өгүүлэл, 10 хамтын бүтээл хэвлүүлсэн.

Төвийн хоёр бүтээл Монгол Улсын оюуны өмчийн газарт зохиогчийн эрхийн хамгаалалт хийсэн.
Батлан хамгаалах салбарын эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд техник технологийн чиглэлээр 5 бүтээл шалгарч тэргүүн байр эзэлсэн. ЗХЖШ-аас зарласан ШБОС-ын уралдаанд 2 бүтээл тусгай байрын шагнал хүртсэн.

 


ЗУРГИЙН ЦОМОГ

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 

 "АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004
ӨнөөдөрӨнөөдөр58
зочидзочид305898

Вэб холбоос

Хуулиар хамгаалагдсан болно  2011.  Батлан Хамгаалах Эрдэм Шинжилгээний Хүрээлэн