НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Цэргийн урлаг судлалын төв PDF Хэвлэх

Төвийн эрхэм зорилго:
Цэргийн урлагийн онол, хөгжлийн чиг хандлага, Зэвсэгт хүчний байгуулалтын үндсэн асуудлуудыг  судалж, үндэсний цэргийн урлагийг хөгжүүлэх.

Үйл ажиллагааны зорилго:
Цэргийн урлагийн онол, хөгжлийн чиг хандлагыг судалж, үндэсний цэргийн урлагийг хөгжүүлэх, Зэвсэгт хүчний байгуулалтыг төгөлдөржүүлэхэд чиглэсэн суурь судалгаа явуулж, онол, аргазүйн үндэслэлтэй санал, зөвлөмж боловсруулах.

Үйл ажиллагааны гол зорилт:

  • Цэргийн урлагийн онол, хөгжлийн чиг хандлагыг судалж, үндэсний цэргийн урлагийг хөгжүүлэх онол, арга зүйг боловсруулах;
  • Зэвсэгт хүчний байгуулалтыг төгөлдөржүүлэх онол, арга зүйн судалгаа явуулж, санал, зөвлөмж боловсруулах;
  • Цэргийн удирдлага, Зэвсэгт хүчний бэлэн байдлыг дээшлүүлэх сургалтын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн онол, практикийн судалгаа явуулах;
  • Энхийг дэмжих ажиллагааны туршлага, сургамжид судалгаа явуулах.

Түүхэн замнал:
Цэргийн урлаг судлалын төвийн түүхэн замнал нь Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үүсэл, хөгжил түүхтэй салшгүй холбоотой бөгөөд 1979 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн БХЯ-ны сайдын тушаалаар батлагдсан бүтцийн дагуу байгуулагдсан “Цэрэг, техникийн сектор”-ыг өвлөн залгамжилж, судалгааны хэд хэдэн төвийг салбарлан төрүүлсэн ууган төв юм.
Түүнээс хойш орон тоо, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн дагуу 1991 онд “Цэргийн онол, урлагийн сектор”, 1993 онд “Цэргийн урлаг, онолын сектор”, 1996 онд “Зэвсэгт хүчний байгуулалтын судалгааны төв”, 1999 онд “Цэргийн онол, стратеги, судалгааны төв”, 2001 онд “Цэргийн урлаг, онолын судалгааны төв”, 2010 онд “Дайн, цэргийн урлаг судлалын төв“, 2016 оноос “Цэргийн урлаг судлалын төв“ нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 

ЗУРГИЙН ЦОМОГ

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 

 "АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004
ӨнөөдөрӨнөөдөр105
зочидзочид292139

Вэб холбоос

Хуулиар хамгаалагдсан болно  2011.  Батлан Хамгаалах Эрдэм Шинжилгээний Хүрээлэн