НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төв PDF Хэвлэх

Төвийн эрхэм зорилго
Дэлхийн болон бүс нутаг, улс орны аюулгүй байдлын орчны төлөв, хөгжлийн хандлагад судалгаа явуулах. 

Үйл ажиллагааны зорилго:
Дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны төлөв, хөгжлийн хандлага болон батлан хамгаалах тогтолцоо, бодлого, үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд судалгаа явуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй санал, зөвлөмж боловсруулахад оршино.

Үйл ажиллагааны гол зорилт:

  • Аюул занал, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын тогтолцоо, хувьсал өөрчлөлтөд задлан шинжилгээ хийж, цаашдын чиг хандлагад судалгаа явуулах;
  • Хөрш орнууд болон Өрнө, Дорны нөлөө бүхий улс орнуудаас Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдлын талаар баримталж байгаа бодлого, тэдгээртэй тогтоосон цэргийн харилцаа, хамтын ажиллагаанд дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудлаар цаг үеэ олсон мэдээлэл боловсруулах;
  • Батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны тулгуур үндэс болох орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэх, дайчилгааны тогтолцоог бэхжүүлэх асуудлаар суурь болон хэрэглээний судалгаа явуулах;
  • Батлан хамгаалах бодлогын улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүйн чиглэлээр судалгаа явуулах.

Түүхэн замнал
Социалист хамтын нөхөрлөлийн орнуудын батлан хамгаалах нэгдсэн тогтолцоо задарсан 1990-ээд оны эхэн үеэс манай улс эх орноо батлан хамгаалах асуудалд бие даасан байр сууринаас хандах зайлшгүй шаардлагатай тулгарч, батлан хамгаалах бодлогоо шинээр боловсруулах, түүний эрх зүйн орчин, нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх ажилд шуурхайлан орсон билээ. Энэхүү түүхэн үйл явцын шинжлэх ухааны үндэслэлийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор тус төв нь анх 1999 онд БХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн орон тоо, зохион байгуулалтын бүтцэд БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ болж, 1997 оны 11 дүгээр сарын 1-ээс эхлэн ажиллаж байсан Зэвсэгт хүчний байгуулалтын судалгааны төвийн суурин дээр байгуулагдсан.


Тус төвийн анхны даргаар хурандаа С.Уламбадрах, эрдэм шинжилгээний ажилтнаар хошууч генерал Р.Гаваа, хурандаа Б.Цэрэнчимэд, ахлах дэслэгч Ч.Болдбаатар нар ажиллаж байсан юм.

Батлан хамгаалахын сайдын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/177 дугаар тушаалаар “Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төв” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 


ЗУРГИЙН ЦОМОГ

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 

 "АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004
ӨнөөдөрӨнөөдөр105
зочидзочид292139

Вэб холбоос

Хуулиар хамгаалагдсан болно  2011.  Батлан Хамгаалах Эрдэм Шинжилгээний Хүрээлэн