НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Цэргийн түүх судлалын төв PDF Хэвлэх

Эрхэм зорилго:
Монголын төр, цэргийн түүх, батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны түүхэн уламжлалыг судлах.

Үйл ажиллагааны зорилго:
Монголын төр, цэргийн түүх, батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны түүхэн уламжлалыг судалж, тэдгээрийг нийтэд дэлгэрүүлэх, сурталчлах, иргэдийг цэрэг-эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ цэргийн урлагийн түүхийг судалж, шинжлэх.

Үйл ажиллагааны гол зорилт:

  • Цэргийн урлагийн болон Монголын төр, цэргийн түүхийн суурь болон хэрэглээний судалгааг хөгжүүлэх;
  • Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны түүхэн уламжлалыг судлах;
  • Судалгааны үр дүнг олон нийтэд болон гадаад орнуудад сурталчлах;
  • Иргэд, цэргийн алба хаагчдыг цэрэг-эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Түүхэн замнал

  • БНМАУ-ын Цэрэг ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны сайдын 1958.12.03-ны өдрийн 740 тоот тушаалаар цэргийн түүх боловсруулах комисс байгуулж Ц.Долгорсүрэн, Ш.Жамсранжав, С.Уртнасан нарыг томилов.
  • БНМАУ-ын Цэрэг ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны сайдын 1959.01.13-ны өдрийн 25 тоот тушаалаар Цэргийн улс төрийн газрын дэргэд Цэргийн түүх  боловсруулах секц байгуулж, даргаар Ц.Долгорсүрэнг томилов.
  • Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны сайд бөгөөд Ардын армийн командлагчийн 1966.05.31-ний өдрийн н/98 тоот тушаалаар Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны Цэргийн түүхийн тасгийг 4 орон тоотой шинэчлэн байгуулсан.
  • МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1979.05.29-ний өдрийн 13 тоот тогтоолоор БХЯ-ны Цэргийн түүхийн тасгийг Ардын армийн жанжин штабын Цэргийн эрдэм шинжилгээний тасагтай нэгтгэн “Цэргийн эрдэм шинжилгээний институт”-ийг байгуулсан нь эдүгээгийн “Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн”-гийн үндэс суурь болсон юм.
  • БХЯ-ны Цэргийн эрдэм шинжилгээний институтыг 1990 онд БХЯ-ны Цэргийн түүхийн хүрээлэн болгон өөрчлөн байгуулав. Энэ үеэс тус хүрээлэнд Монгол ардын цэргийн түүхийн ба Монгол цэргийн түүхийн хоёр сектор ажиллаж байжээ.
  • 1993 оны долдугаар сараас тус хоёр секторыг нэгтгэн Монгол цэргийн түүх судлалын төв, 1996 оны 12 дугаар сараас Цэргийн түүх судлалын төв хэмээн нэрлэгдэж өнөөг хүрчээ.
  • Цэргийн түүх судлалын төвийн эрдэмтдийн санаачилагаар 2001 онд Монголын цэргийн түүхчдийн “Хар сүлд” холбоо байгуулагдав.

    Одоо тус төвд судлаач 7 байгаагаас шинжлэх  ухааны доктор 1, доктор 3, БХИС-ийн профессор 3, дэд профессор 1, магистр 2 ажиллаж байна.

ХХ зууны Монголын шинжлэх ухааны шилдэг бүтээлээр:

  • Цэргийн түүх судлалын төвийн эрдэмтэн судлаачдын “Монгол цэргийн түүхийн товчоон”. УБ., 1996.    2 боть суурь судалгааны бүтээл;
  • Ж.Базарсүрэнгийн “Чингис хааны цэргийн зэр зэвсэг”. УБ., 2000.
  • Ж.Базарсүрэнгийн “Монголын соёлын түүх”. УБ., 2000. Хамтын  бүтээл тус тус шалгарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хүндэтгэн өргөмжлөгдсөн юм.

Академич Х.Пэрлээгийн нэрэмжит шагналт бүтээл:

  • 2009 онд Х.Шагдар. “Монголчуудын аян дайн, цэргийн урлагийн түүх”. УБ., 2000.

Академич Ш.Нацагдоржийн нэрэмжит шагнал:

  • 2014 онд Х.Шагдарын бүтээлүүд нь цэргийн түүх судлалыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан учир.

Жек Ведерфордын нэрэмжит сангийн шагналт бүтээл:

  • 2013 онд Ж.Базарсүрэн.“Чингис хааны өв” (Хамтын бүтээл). УБ., 2013.

Батлан хамгаалахын сайдын нэрэмжит оны шилдэг бүтээлээр:

  • 1993 онд хошууч генерал С.Гангааням. “Монголчууд тусгаар тогтнолоо хамгаалан тэмцсэн нь” (1911-1921). УБ., 1993;
  • 1995 онд Ж.Базарсүрэн. “Нум сум хийх технолог”. УБ., 1995;
  • 2006 онд Х.Шагдар. “Сэтгэшгүй суутны цэрэглэхүй урлагийн түүх оршвой”. УБ., 2006;
  • 2009 онд Т.Эрдэнэхишиг. “Хүннү, Хан улсын цэрэг, улс төрийн харилцаа”. УБ., 2009;
  • 2014 онд Х.Шагдар. “Энэ дэлхийд эгнэшгүй эцэг, хүү гурван жанжин”. УБ., 2014;
  • 2015 онд Ж.Базарсүрэн. “Цэргийн нэр томъёоны тайлбар толь” (Хамтын бүтээл). УБ., 2014 тус тус шалгарсан байна.

Тэргүүний хамт олон, ажилтанаар:

  • 1998, 2001, 2003, 2004, 2006, 2008, 2014, 2015 онд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн;
  • 2000, 2001, 2004, 2005, 2008, 2009, 2011, 2015 онд Батлан хамгаалахын их сургуулийн “Тэргүүний хамт олон”-оор;
  • Доктор (Sc.D) Д.Гомбосүрэн 2004, 2005 онд
  • Доктор (Sc.D) Х.Шагдар 1999, 2001, 2002, 2015 онд
  • Доктор (Ph.D) С.Ганболд 2000, 2006 онд
  • Доктор (Ph.D) Г.Мягмарсамбуу 1996, 1998, 2003, 2007 онд
  • Доктор (Ph.D) Ж.Базарсүрэн 1997, 2013 онд тус тус Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн “Тэргүүний эрдэм шинжилгээний ажилтан”-аар шалгарч байв.
  • Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Гомбосүрэн 2007 онд БХИС-ийн Хүндэт доктор цол хүртэж, 2008 онд ШУА-ийн Бага чуулганы гишүүнээр сонгогдсон байна.
 

ЗУРГИЙН ЦОМОГ

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 

 "АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004
ӨнөөдөрӨнөөдөр105
зочидзочид292139

Вэб холбоос

Хуулиар хамгаалагдсан болно  2011.  Батлан Хамгаалах Эрдэм Шинжилгээний Хүрээлэн