Батлан хамгаалахын дүн шинжилгээний төв Хэвлэх

Эрхэм зорилго

Батлан хамгаалах бодлого, түүний хэрэгжилтийн явц, үр дүнд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээний ажил явуулах.

Үйл ажиллагааны зорилго:
Батлан хамгаалах бодлого, түүний хэрэгжилтийн явц, үр дүнд шинжлэх ухааны үндэслэлтэй дүн шинжилгээ хийж, бодлогын болон үйл ажиллагааны санал, зөвлөмж боловсруулах.

Үйл ажиллагааны гол зорилт:

  • Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаанд  дүн шинжилгээ хийх;
  • Батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнд шинжилгээ хийх;
  • Судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурлан бодлогын болон үйл ажиллагааны санал, зөвлөмж боловсруулах.

Түүхэн замнал
Батлан хамгаалахын сайдын 2015 оны н/164 дугаар тушаалаар БХИС-ийн бүтэц, зохион байгуулалт, орон тоонд өөрчлөлт орсонтой уялдан БХЭШХ-ийн бүтцийг шинэчилж Цэргийн боловсрол, сургалт судлалын төв, Иргэн цэргийн харилцаа судлалын төвүүдийн гүйцэтгэж байсан үүргийг Дайн, цэргийн урлаг судлалын төв, Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төвүүдэд шилжүүлсэн байна.

Батлан хамгаалах бодлого, түүний хэрэгжилт, үйл ажиллагааны явц, үр дүнд дүн шинжилгээ хийх зорилгоор БХЭШХ-ийн бүтцэд "Батлан Хамгаалахын  Дүн Шинжилгээний Төв"-ийг байгуулж Цэргийн боловсрол, сургалт судлалын төв, Иргэн-цэргийн харилцаа судлалын төвүүдэд ажиллаж байсан судлаачдыг энэхүү төвд байршуулан үүсгэн байгуулсан байна. Тус төвд боловсролын доктор 3, профессор 2, докторант 3 ажиллаж эрдэм шинжилгээ, судалгааны  ажил гүйцэтгэж байна.