НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Түүх, уламжлал

МОНГОЛ ЦЭРГИЙН ЦОЛНЫ ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ

 БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, түүхийн ухааны доктор (Ph.D), профессор, хурандаа С.Ганболд.

Монгол цэргийн түүхэнд орчин үеийн цэргийн цол хэрэглэж эхэлсэн нь өнгөрсөн ХХ зуунаас эхлэлтэй ажээ. Монголчууд орчин цагийн цэргийн хэргийн хөгжлийн чиг хандлагын дагуу шинэ маягийн цэргийг байгуулж, сургаж бэлтгэхийн хамт зэрэг дэвийг илэрхийлсэн цэргийн цолыг хэрэглэж эхэлсэн байна. Ингэхдээ түүхэн хөгжлийн дагуу цэргийн цолондоо хас тэмдэг, соёмбо, өлзий хээ, таван хошууг хэрэглэж ирсэн ажээ.

МОНГОЛ УЛСЫН ЦЭРГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ УЛАМЖЛАЛ, СУРГАМЖ

БХЭШХ-ийн цэргийн түүхийн төвийн   эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D), профессор Ж.Базарсүрэн

БХЭШХ-ийн БХДШ-ний төвийн эрдэм шинжилгээний ажилтан доктор (Ph.D), дэд хурандаа Лха.Баяр

Аливаа удирдлагын тогтолцоо нь  байнга өөрчлөгдөн хувьсаж байдаг; олон хувьсагчдаас хамаардаг;  угтах буюу буцах холбоотой байдаг.

Бид энэхүү Эрдэм шинжилгээний илтгэлээ өнгөрсөн жилүүдэд төрийн эрх барих, хууль тогтоох байгууллагаар батлагдан та бидний амьдрал үйл ажиллагаанд үйлчилж байгаа батлан хамгаалахын багц хууль, эрх зүйн баримт бичгийн  бүтэц, агуулга, чиглэл зэргийн үзэл санаанд тулгуурлан цэргийн удирдлагын тогтолцоо хөгжлийнхөө  явцад түүхийн ямар замыг хэрхэн туулж, ямар, туршлага, сургамжийг үлдээсэн байна вэ? гэдгийг тодруулахыг зорьсон юм.

go-law og def.pdf (149.85 kB)

Д.Гомбосүрэнгийн бүтээл дэх цэргийн хууль, дүрмийн судалгаа

Доктор (Ph.D) Лха Баяр

Доктор (Sc.D), профессор  Д.Гомбосүрэн бүтээлдээ  цэргийн хууль , дүрмийн хөгжлийн  түүхээс гол төлөв цэргийн алба хаах дүрэм журам, цэргийн үндсэн дүрмүүд түүний дотор цэргийн чанд хатуу сахилгыг бэхжүүлэх шаардлагуудыг гаргаж тавьж байжээ.Тэрээр олон жилийнхээ судалгааны үр дүнд тулгуурлан

ЦЭРГИЙН ТҮҮХЧДИЙН ТЭРГҮҮН МАНЛАЙ

Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Гомбосүрэнгийн мэндэлсний 80 жилийн ойд

Доктор (Ph.D) Лха Баяр

Түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Гомбосүрэн багшийгаа бид “Го” багш гэж авгайлна. Харин үе тэнгийнхэн нь болоод эхнэр нь “Гоёо” гэж хүндэтгэнэ. Бид бүгдээрээ түүнийг цэргийн түүхийн “Манлай” гэдгийн хүлээн зөвшөөрдөг. Учир юу гэвээс Го багшийн маань цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлж бэхжүүлэх, удирдан зохион байгуулахаас эхлэн цэргийн түүхийн судалгаанд жинтэй хувь нэмэр оруулж, цэргийн түүхчдийн бүхэл бүтэн нэг үеийг өсгөж өндийлгөсөн, цэргийн түүх хэмээх салбар ухааныг онолын төдийгүй, арга зүйн хувьд хөл дээр нь баттай зогсоож чадсан, арвин баялаг бүтээл туурвилтай эрдэмтэн билээ.

yun uls.pdf (242.14 kB)

"Юань улс байгуулагдсан нь"

БХЭШХ-ийн Цэргийн  түүх судлалын төвийн ЭША,  доктор (Ph.D), дэд профессор Т.Эрдэнэхишиг

mzkh-5000.pdf (499.98 kB)

"Монголын Зэвсэгт Хүчин 5000 жилийн түүхтэй"

БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн ЭША, доктор, профессор Ж.Базарсүрэн

Display Num 
Powered by Phoca Download

ЗУРГИЙН ЦОМОГ

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 

 "АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004
ӨнөөдөрӨнөөдөр106
зочидзочид292140

Вэб холбоос

Хуулиар хамгаалагдсан болно  2011.  Батлан Хамгаалах Эрдэм Шинжилгээний Хүрээлэн