ХАДГАЛАЛТАД БАЙГАА АВТОМАШИНЫ ЗАСВАР АВАХ ЧАНАРЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ
Т.Соронзонболд (БХЭШХ-ийн БХДШТөвийн дарга, доктор, профессор, хурандаа)
Э.Нацагдорж (ҮБХИС-ийн АБС-ийн ИМТ-ийн дарга, дэд хурандаа, докторант)
Өнөөг хүртэл улс орон бүр аюулгүй байдлын шинэ орчин нөхцөл байдалтай нийцүүлэн батлан хамгаалах бодлого, үзэл баримтлал нь өөрчлөгдөж боловсронгуй болсноор олон тооны шинэ төрлийн зэвсэг техникийг бүтээж зэвсэглэлд нйилүүлэх, турших хуримтлуулах болсон.
Цэрэг техникийн бодлогын хүрээнд том улс гүрэн технологийн дайны зорилгод нийцүүлэх чиглэлээр зэвсэг техникийг хөгжүүлдэг бол жижиг улс орнууд шаардлагатай зэвсэглэл техникээ сэргээн сайжруулах замаар Зэвсэгт хүчнийхээ хэрэгцээг хангахад анхаарч шинэ технологи худалдан авах, хийц загварыг өөрчлөх онол практикийн хэрэглээнд голлон анхаарч байна.