“ХУЖИРБУЛАНГИЙН ЦЭРГИЙН СУРГУУЛЬ -110 ЖИЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Монгол цэргийн музейд амжилттай зохион байгууллаа

“Хужирбулангийн цэргийн сургууль” байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан БХЭШХ, БХТА, Монгол цэргийн музей хамтран “Хужилбулангийн цэргийн сургууль-110 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Монгол цэргийн музейд амжилттай зохион байгууллаа.

Тус хуралд ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал доктор (Sс.D), профессор, хурандаа Б.Өлзийхуяг, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), профессор, хурандаа Т.Соронзонболд, Монгол Улсын ардын багш доктор(Sс.D) бэлтгэл хурандаа Г.Мягмаржав Монгол цэргийн музейн захирал хурандаа Д.Ганзориг, Батлан хамгаалахын төв архивын дарга, дэд хурандаа Ж.Гантулга, БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатар нарын хүндэт зочид болон цэргийн түүх судлаач сонирхогч нар оролцлоо.

Эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэлийг БХЭШХ-ийн Цэргийн түүх, сургамж судлалын төвийн дарга, доктор (Ph.D), дэд профессор, хошууч Т.Сүхбаатар “Хужирбулангийн цэргийн сургууль байгуулагдсан түүхэн ач холбогдол”, мөн төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), профессор, Т.Эрдэнэхишиг, ҮБХИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн тэнхимийн багш, доктор (Ph.D) Ц.Нарангэрэл нар “Хужирбулангийн цэргийн сургууль байгуулагдсан нь”, МЦМ-н ахмад судлаач, магистр, дэд профессор М.Бямбарагчаа “Жанжин Д.Сүхбаатарын тэмцэгч, хувьсгалч үзэл БХМУ-ын цэргийн албаны жилүүдэд төлөвшиж боловсорсон нь (1911-1919 он)”, БХЭШХ-ийн Цэргийн түүх, сургамж судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, магистр, ахлах дэслэгч Ц.Бямба-Эрдэнэ, магистр Э.Түвшин нар “Хужирбулангийн цэргийн сургуульд ашиглаж байсан зэр зэвсэг”, БХТА-ын эрдэм шинжилгээний ажилтан, магистр, ахлах дэслэгч О.Батцэцэг “Хужиртбулангийнхан хувьсгалын төлөө” зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

Хужирбулангийн цэргийн сургуулийн түүхийн талаарх эрдэмтэн, судлаачдын судалгааны цаашдын чиглэлийг тодорхойлсон үр дүнтэй хурал болж өндөрлөлөө.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter