ЭНХИЙГ ДЭМЖИХ ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ ТӨВИЙН СУДЛААЧИД УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ТЭМЦЭЭНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Олон Улсын Улаан Загалмайн хороо, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран 8 дахь удаагийн Олон улсын Зэвсэгт мөргөлдөөний хуулийн мэтгэлцээний улсын аварга шалгаруулах “IHL MOOT 2022” тэмцээнийг Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль дээр 2022 оны 12 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгууллаа.

 Тус тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Их Засаг олон улсын их сургууль, Шихихутуг их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль гэсэн 5 сургуулийн нийт 8 багийн 22 оюутан оролцож Олон Улсын Улаан Загалмайн хорооны  олон улсын зэвсэгт мөргөлдөөний хэрэгт яллагдагч болон прокурорын дүрд тоглож  англи хэлээр бичгээр болон амаар мэтгэлцлээ.

Энэхүү тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд БХЭШХ-ийн Энхийг дэмжих олон улсын судалгааны төвийн дарга дэд хурандаа Т.Мөнх-Оргил, тус төвийн ахлах эрдэм шинжилгээний ажилтан хошууч Э.Буянхишиг нар урилгаар оролцож тэмцээний ажиллагаанд дэмжлэг үзүүллээ.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter