Орос-Украины дайны явцын “талаарх” таван хувилбар

1. Хориглолтын дайн:

Орос, Украины тал бие биенээ харилцан шахаж байгаа тул дайн хэдэн сар, магадгүй хэдэн жил ч үргэлжилж магадгүй. Аль аль тал нь хохирол хүлээх тусам дайны эрч нааш цаашаа шилждэг. Аль аль тал нь одоогоор бууж өгөхөд бэлэн биш байна. Барууны орнууд “Украины ядаргаа”-аас (Ukraine fatigue) болж эдийн засгийн хямрал, Хятадаас ирэх аюулд илүү анхаарал хандуулна гэж Москва тооцжээ.

Харин барууны орнууд шийдэмгий байдлаа харуулж, Украинд зэвсэг нийлүүлсээр л байна. Одоо хагас байнгын фронтын шугамууд бий болсон. Удахгүй Хар тэнгист фронтын шинэ шугам бий болж болзошгүй байна. Одоогоор аль ч талд үйл байлдааны болон стратегийн ялалт байгуулах” найдвар бараг байхгүй нь харагдлаа. Дайтагч талуудын аль нь ч стратегийн хувьд шийдвэрлэх цохилт өгөх чадвараа харуулаагүй байна. Харилцан хориглолтын байдалд оржээ.

2. В.Путин гал зогсоохоо зарлах уу?:

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гэнэт гал зогсоож дэлхий нийтийг гайхшруулвал яах вэ? Газар нутгийн эзэлж авсан давуу байдлаа (Зүүн Украины хүзүүвч) халааслаад ялалтаа зарлаж ч болох юм. Түүнийхээр яг одоо “цэргийн ажиллагаа” дууссан гэж зарлахад хангалттай олзтой болсон. Энэ нь Донбас дахь Крым руу холбосон хуурай замын коридор бөгөөд ялалтыг зарлахад хангалттай үр дүн юм. 

Гэхдээ энэ аргыг АНУ, Их Британи болон зүүн Европын ихэнх орнууд эсэргүүцэх болно. Цаашдаа ийм хэлбэрийн жишиг тогтох ёсгүй юм. Тиймээс Оросын нэг талын гал зогсоох хэлэлцээр нь түүхийг өөрчилж магадгүй ч тулааныг бол зогсоож чадахгүй.

3. Дайны мухардмал байдал:

Хэрэв Украин, Орос хоёр цэргийн тал дээр илүү үр дүнд хүрч чадахгүй гэж дүгнэж, улс төрийн зохицуулалт хийх яриа хэлэлцээнд орвол яах вэ? Хоёр талын арми туйлдаж, хүн хүч, сум зэвсгээр дутагдаж байна. Орос нь Украиныг бодвол илүү их нөөцтэй. Барууныхан Украинд их зүйл амласан ч бага зүйл өгсөн. Украины ард түмэн дайнаас залхаж, ялалтын төлөөх олон хүний ​​амь насыг эрсдэлд оруулахыг хүсэхгүй байна.

Барууны дэмжлэгт итгэхээ больсон Киевийн удирдлага ярилцах цаг нь болсон гэж үзвэл яах вэ? АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Америкийн зорилго бол Украиныг “хэлэлцээрийн ширээний ард байж болох хамгийн ашигтай хувилбартайгаар оруулах” гэдгээ илэн далангүй илэрхийлсэн. Украины Орост итгэх итгэлгүй байгаагаас үүдэн улс төрийн аливаа яриа хэлэлцээ хийхэд хэцүү байх болно. Энх тайвны хэлэлцээр үргэлжлэхгүй байж магадгүй бөгөөд үүний дараа дахин тэмцэл өрнөж магадгүй юм.

4. Украины “ялалт”:

Украйн ямар ч эргэлзээгүйгээр ялж чадах болов уу? Украин Оросын цэргийг түрэмгийллийн өмнө байсан газарт нь хүртэл шахаж чадах уу? Тус улсын ерөнхийлөгч Владимир Зеленский Нидерландын телевизэд “Украин энэ дайнд гарцаагүй ялна” гэж итгэл төгс хэлсэн.

Орос бүх Донбассыг эзлэн авч чадахгүй, илүү их хохирол амсах юм бол яах вэ? Барууны хориг арга хэмжээ Орост тэр чигтээ хүнд цохилт болсон. Украин алсын тусгалын шинэ пуужингаа ашиглан сөрөг довтолгоо хийж, Оросын хангамжийн шугам сунасан газар нутгийг булаан авч байна. Украин армиа хамгаалалтынхаас довтолгооны хүчин болгон өөрчлөх гэж хичээж байна. Энэ хувилбар нь бүс нутгийн хэмжээний дайныг өдөөж болзошгүй юм. Барууныхан Путин ялагдал хүлээж эхэлбэл химийн болон цөмийн зэвсэг хэрэглэж болзошгүй гэж болгоомжилж байна.

5. Оросын “ялалт”:

Оросын “ялалт” гэж юу вэ? ОХУ-ын гол зорилго дайны эхэнд бүтэлгүйтсэн ч нийслэл Киевийг булаан авч, Украины ихэнх хэсгийг өөрийн эрхшээлд оруулах (Днепр мөрнөөр тусгаарлах) төлөвлөгөө нь хэвээр байгааг барууны албаныхан онцолж байна. “Эдгээр дээд зэргийн зорилтууд хэвээрээ байна” гэж Европын холбоо үздэг.

Орос улс Донбаст дахь одоогийн ололт амжилтаа ашиглаж, өөр газар ашиглах нөөц хүчээ татан авч Киевийг дахин онилж магадгүй юм. Ингэвэл Украин дах ОХУ-ын цэргийн хүч ихсэх болно. Тэд бүх нөөц хүчээ ашиглаагүй байгаа. Харин Украины цэргүүд хохирсоор л байна. Ерөнхийлөгч Зеленский “Украин өдөр бүр 100 орчим цэргээ амиа алдаж, 500 гаруй цэрэг шархдаж байгааг” хүлээн зөвшөөрчээ.

Украины ард түмэн хуваагдаж байна. Зарим нь тэмцэхийг хүсч, зарим нь энх тайвны төлөө хэлэлцээ байгуулахыг хүсч байна. Барууны зарим орнууд Украиныг дэмжихээс залхаж магадгүй юм. Урт удаан хугацаанд туслана гэдэг тэр хэрээр асар их санхүүг шаарддаг. Европын холбооны гишүүн бус улс оронд тусламж хүсэх жишиг тогтож магадгүй хэмээн шүүмжилж байна. Эрт орой хэзээ нэгэн цагт Европ туслахаас залхах бозошгүй юм. Заримдаа Киевийн зүгээс Европын улс орнуудын удирдагч нарыг загнах тэдэнд зааж сурган дураараа аашилж байгаа нь холбооны гишүүн улсуудад тийм ч таатай санагдахгүй байна хэмээн мэдэгдэх болсон.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter