Олон улсын “1st Hongneung Defense Forum”

БХЭШХ, БНСУ-ын Батлан хамгаалах дүн шинжилгээний хүрээлэнтэй тууштай хамтран ажиллаж ирсэн бөгөөд жил бүр зохион байгуулагддаг Олон улсын хуралд харилцан оролцож ирсэн уламжлалт харилцаатай. Энэ жил БНСУ-ын Батлан хамгаалах дүн шинжилгээний хүрээлэн бүс нутгийн хэмжээнд Ази номхон далай, Зүүн хойд азийн бүс нутгийн улс орнуудыг хамруулан анхны Олон улсын “1st Hongneung Defense Forum”-ийг Сеүл хотноо 2022 оны 12-р дугаар сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Уг олон улсын хуралд БХЭШХ-гийн дэд захирал, доктор, хурандаа Т.Соронзонболдоор ахлуулсан доктор, судлаач нар оролцсон бөгөөд Зүүн хойд азийн аюулгүй байдал, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хурал, хоёр талын байгууллага хоорондын ганцаарчилсан хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалт, Зүүн хойд азийн аюулгүй байдлын хүрээнд илтгэл хэлэлцүүлж ажилттай оролцлоо. АНУ, Австрали, Япон, Вьетнам, БНХАУ, Украин, Энэтхэг, Малайз зэрэг 8 улсын 70 гаруй батлан хамгаалах судалгааны байгууллагын төлөөлөл, элчин сайд, албаны хүмүүс оролцлоо.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter