“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангахад энхийг дэмжих ажиллагааны ач холбогдол” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Тус хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх дэслэгч генерал Ц.Тогоо, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга бригадын генерал Д.Ариунболд, ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан болон БХЯ, ЗХЖШ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, ҮАБЗ, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, энхийг сахиулагчдын төлөөлөл оролцлоо.
 
“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангахад энхийг дэмжих ажиллагааны ач холбогдол” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд энхийг дэмжих ажиллагааны үзүүлсэн нөлөөлөл, ач холбогдол”, “Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах шаардлага, улс төрийн шийдвэр”, “Монгол Улсын Зэвсэгт хүчнийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах бэлтгэл ажил, сорил, бэрхшээл”, “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа: Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоо”, “Монгол Улсын батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаанд энхийг дэмжих ажиллагааны оруулж буй хувь нэмэр”, “Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд энхийг дэмжих ажиллагааны үүрэг, ач холбогдол”, “Монгол Улсын гадаад бодлогод энхийг дэмжих ажиллагааны үүрэг, ач холбогдол” зэрэг үндсэн болон хавсралт илтгэлүүдийг хэлэлцлээ.
 
Эх сурвалж “Соёмбо” сонин
Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter