Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн “БИДНИЙ БАХАРХАЛ” төсөлд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан эх оронч үзэл төлөвшүүлэх зорилго бүхий “Бидний бахархал” төслийн нээлт 2022.11.15 нд Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль дээр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд БХЭШХ-ийн Цэргийн түүх, сургамж судлалын төвийн дарга, доктор (Ph.D), дэд профессор, хошууч Т.Сүхбаатар оролцож эх  оронч үзэл, үндэсний бахархалын талаар лекц уншиж, сурагчдын сонирхсон асуултад хариуллаа. 

Мөн энэ үеэр Монгол цэргийн музей болон “Мөнхөд дурсагдах баатрууд” ТББ-ын үзмэрүүдийг сурагчдад танилцуулав. Уг үйл ажиллагаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй, Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч Д.Отгонбаатар, Монгол Улсын Гавьяат хуульч, цагдаагийн бэлтгэл хурандаа Ж.Бумнанжид, ахмад дайчин Ц.Чимэдцэрэн нарын зочид төлөөлөгчид болон тус сургуулийн ахлах ангийн сурагчид оролцлоо. 

Энэхүү төсөл нь ахлах ангийн сурагчдад улс орноо хайрлах, тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх, соёлоороо болон Монгол хүн болж төрснөөрөө бахархах итгэл, үнэмшлийг төрүүлэх, эрх чөлөөний үнэ цэн, учир холбогдлыг таниулах, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой юм. 

Үйл ажиллагаа энэ оныг дуустал үргэлжлэх бөгөөд 11 сарын 18 нд Ерөнхий боловсролын 72 дугаар дунд сургууль, 22 нд 23, 5 дугаар дунд сургууль, 29 нд 57 дугаар дунд сургууль, 12 сарын 05 нд СУИС-н оюутнуудад тус тус лекц уншина.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter